Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
улс төр,

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын зам салахын цагт

нийтлэсэн Site Default5 сар 29, 2019
3
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
salah

/Ашиг сонирхол салав/ Ерөөс улстөрчдийг ашиг сонирхлоос өөр холбох зүйл огт байдаггүй гэдгийг нотлох жишээ баримтуудыг асар богино хугацаанд нүдээр үзэж, чихээр сонсох боломжтойгоороо Монгол Улс гайхамшгийн орон. Томоохон улстөрчдийн нэг зам дээр гарах, салах учралууд яг одоо ид явагдаж байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зам энэ хүрээд салж байхад, цаана нь тэднийг өөр өөрийн завин дээр урин дуудагсад, ашиг сонирхлоо нэгтгээд цааш хөдлөхөөр хүлээгсэд байж л байгаа. Иймэрхүү нэгдэл, урвалт, салалт эхнийх ч биш, эцсийнх ч биш байдгаараа улс төр адгийн зүйл. Гэхдээ улс төрөөс өөр арга замаар улс орныг удирдах нийгмийн зохион байгуулал үгүй билээ.

Одоогоос ердөө дөрөвхөн сарын өмнө МАНАН-г түлхэн унагааж, нам дамжин хэрсэн авлига, бизнесийн бүлэглэлийг тас цавчиж хаях уриа лоозонг У.Хүрэлсүх, Х.Баттулга нар алсын хараагаа ойртуулан, үзэл санааны нэгдмэл байдлыг бий болгов уу гэж гоё харах өнцөг нийгэмд бий болоод байсан билээ. Гэвч тэдний зам энэ хүрээд салж байна. Нөхөн сонгуулийн ганц тойрог дээр Цэцэд тултал заамдалцаж байгаа хүмүүсийн урд үүнээс ч том хайна бий. Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгууль хүртэлх улс төрд өнөөдөр ойлгогдож байгаа эмх замбараагүй явдлуудаас илүү хаос нүүрлэх нь илэрхий болж байна. 

“МАНАН бүлэглэлийн толгойлогч” хэмээн нийгмээр үзэн ядуулж, шаарлуулж байж Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдоос МАН-ын даргын суудлыг нь авч, өөрийн найз Г.Занданшатартаа УИХ-ын даргын албан тушаалыг салган өгснөөр улс төрийн тэмцэл дууссан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хууль сахиулах байгууллагууд, нэн ялангуяа шүүх засаглалд хэмжээгүй эрх мэдэлтэй Монголын анхны Төрийн тэргүүнээр хууль өөрчлөн өргөмжлөгдөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг явдалд ч нэгдмэл байр суурьтай явж ирсэн билээ. Харин одоогоос эхлэн эл хоёр эрхмийн зам салах улс төрийн нөхцөл байдал бий болжээ. У.Хүрэлсүх намын эрх мэдлээ бүрэн шилжүүлж авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авсан. Ийнхүү МАНАН дэглэмийг унагасан жанжин, хувийн банкны эрх ашгийг ард түмэндээ буцаан авчирсан баатар зэрэг сайн нэр олж амжлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгаас хавьгүй унацтайгаар түүнтэй хоршсон замаас салж байна. Одоо түүний хувьд намаа нэгэн цул атгаж сонгуульд орохын тулд М.Энхболдын гомдлыг тэвчээртэй сонсож, нам нэгт нөхрийн хувьд гэмээ цайруулах цаг иржээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр алсхан уулын аманд ёс ёмбогор уулзаж, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаад, МАН эв нэгдлийг хичээж, УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө амлалтаа хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн гэнэ. У.Хүрэлсүхэд М.Энхболдоос илүү үнэнч дайсан гэж одоо байхгүй. Яагаад гэвэл тэдний өмнө 2020 он яг адилхан ирнэ. Саналын хуудас дахь МАН сонгогчийн нүдээр зөвхөн У.Хүрэлсүх биш, бас М.Энхболд ч мөн юм. Тиймээс тэд эв нэгдэлтэйгээр сонгууль үзэх кампаниа одооноос эхлэхгүй бол МАН гэж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг зүйлд итгэхэд бэрх байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг халаасан дахь цагаан алчуураараа даллан зүгээр л үдэх гэж үү. “Женко”-гийн хүч одоо У.Хүрэлсүхэд гэхээсээ төрөлх АН-д илүү хэрэгтэй болсон цаг хугацаа. Тэд хамтдаа Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг угтах учраас Х.Баттулга ч бас УИХ-ын сонгуулийн өмнөх ганц жил намаа тойглох гэх нь гарцаагүй. Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувиар УИХ-ыг тарахыг хоёронтаа шаардахдаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулсан, УИХ-ын 49 гишүүн ЖДҮС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдсан, УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаануудыг онцолсон. Эдгээр гэм буруугаас У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр өөр өөрийн хувийг хувааж аваад МАН-аа цэвэрхэн үлдээж чадахгүй. 

Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн Г.Батхүү агсаны амь насыг санаатайгаар бүрэлгэсэн байж болзошгүй гэх улс төрийн байр суурийг АН албан ёсоор илэрхийлсэн бөгөөд үүнээс хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухай мөн УИХ-д мэдэгдсэн. Энэ мэтчилэн АН УИХ-ын сонгуулийн өмнөх кампаниа У.Хүрэлсүхээс дөнгөж салаад буй “Женко”-гоо тойрч эвлэлдсэн, түүнээс гарах санааг тойглож шуугилдсан байдлаар үргэлжлүүлэх янз ургаж байна. 

Ердөө дөрвөн сарын өмнө Сүхбаатарын талбайд иргэд хэдэн арван мянгаараа цугласныг ард түмний уур хилэн гэж улстөрчид төсөөлөхгүй байгаа нь харамсалтай. Тэд ердөө л тархи угаалтын ажлын үр дүнд хөөстэй толгойтой хэдэн тэнэг жагсаал дүүргээд харьсан гэж дүгнэсэн хэрэг. МАН, АН хэдий хоёр талдаа гарч, сонгуульд хүчээ үзлээ гэхэд худлаа шударга хүмүүсийн шударга ёс ярьж өрсөлдөх шударга бус сонгуульд санал өгөхөөс татгалзах сонгогчид өнгөрсөн өвөл Сүхийн талбайг дүүргэснээс ч хэд дахин олон болохыг улстөрчид төсөөлөхгүй байна.  

Б.Энхцэцэг

Эх сурвалж: ub.life

840
Өмнөх

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

5 сар 29, 2019
Дараах

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧИД: ИНЖЕНЕРИЙН ШУГАМАА АЖИЛЛАГААНД ОРУУЛБАЛ БИД ГЭР РҮҮГЭЭ ТАТАХАД БЭЛЭН

5 сар 29, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт