Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧИД: ИНЖЕНЕРИЙН ШУГАМАА АЖИЛЛАГААНД ОРУУЛБАЛ БИД ГЭР РҮҮГЭЭ ТАТАХАД БЭЛЭН

нийтлэсэн Site Default5 сар 29, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 72

Нийслэлийн ИТХ-ын хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Бямбадорж тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлаар нь хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэл, дүүргийн холбогдох газар, хэлтсийн албан тушаалтнуудыг оролцуулсан тул иргэд тулгамдаж буй асуудлаа хэлж, мэдээлэл, зөвлөгөө авсан нь уулзалтын онцлог байлаа.

Тэрбээр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн VI, VII, XXIV хорооноос нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, тойргийнхоо иргэдэд тулгамдаж буй асуудлыг цөөлж буйд тухайн хороодын иргэд талархаж байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм. Тэргүүлэгч Б.Бямбадорж өнөө жил тус дүүрэгт өрнүүлэх зарим бүтээн байгуулалтын талаар “2019 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын санхүүжилтээр оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг цөөлөх ажил олныг хийнэ. Та бүхний дуу, хоолойг нийслэлийн удирдлагад хүргэх үүрэг хүлээсэн, мөн энэ дүүрэгт олон жил ажилласан, жаргал, зовлонг нь мэддэг тул иргэдийн саналын дагуу шаардлагатай байгаа ажлуудыг уламжиллаа. Цаашид ч та нарынхаа ирүүлсэн саналыг уламжилсаар байх болно. Нам даралтын зуухаар халдаг “Хилчин” хотхоны дулааны асуудлыг шийдэхээр ажил эхлүүллээ. Төсөвт өртөг нь 3.1 тэрбум төгрөг. Мөн усан хангамжийг нь ч сайжруулна. Иргэдийг үерт өртөж, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлж далан барихаар сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Шаардлагатай санхүүжилт нь мөн бэлэн. 227 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд өнөө жил холбоно. Ер нь дүүргийн нутаг дэвсгэрийн инженерийн дэд бүтцийг сайжруулж байгаатай уялдуулж, зарим сургууль, хорооны барилгын дулааны асуудлыг ч мөн шийдэхийг зорьж байна. Түүнчлэн дүүрэгт соёлын ордон бариулна” гэсэн юм.

Гэвч хүн амын төвлөрөл, суурьшлын төлөвлөлттэй холбоотой  бэрхшээлүүд ар араасаа ундарч байгааг тухайн хороодын иргэд, оршин суугчид хэлж байлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэд дахин төлөвлөлтийн ажлыг түргэвчлүүлж, инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын царыг нэмэх шаардлагатайг хэлж байв. Мөн авто замын сүлжээг өргөтгөх, гудамжны шороон замыг сайжруулж өгөхийг ч хүсэж байсан юм. Хэрэв дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлбэл иргэд сууц руугаа шугам татаж, амьдрах орчноо сайжруулахад бэлэн гэсэн. Дүүргийн VII хорооны иргэд ч тэдэнтэй ижил саналтай байгаагаа уулзалтын үеэр хэлсэн.

Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн саналыг тоймлон хүргэе.

Иргэн н.Цэцэгмаа: -Дүүргийн  VI болон XXVI хорооны дундах авто замыг шинэчилж байна. Тухайн замын доогуур инженерийн шугам сүлжээ явуулсан. Хоёр хорооны цөөнгүй иргэн хамтраад тухай шугамаас салбарлаж, сууц руугаа татах хүсэлтэй байна. Гэвч УСУГ-т хандахаар “Тухайн шугамыг нийслэлийн өмчид бүртгэж аваагүй” гэсэн хариу өгдөг. Удахгүй авто замыг асфальтална гэсэн. Түүнээс өмнө шугам татах боломж бүрдүүлэхэд анхаарч өгнө үү.

Иргэн н.Шарав: -VII хорооны 12 дугаар гудамжны замын асуудлыг шийдэх боломж байна уу. Тоосгоны үйлдвэрийн хүнд даацын машин байнга үүгээр явдаг. Ер нь манай гудамж хөдөлгөөн ихтэй. Үүнээс болоод бид амьдрах аргагүй болох нь. Зун тоосонд даруулж, хүүхэд багачууд осолдох аюул тулгараад удлаа. Тиймээс тухайн хэсгээр хүнд даацын машин зорчуулахгүй болгоход анхаарч өгөөч. Мөн ХХ хорооны авто замын асуудал байна. Хуучин замыг сайжруулж, жигтэйхэн сайхан болгосон. Гэтэл жолооч нарын ухамсаргүйгээс авто осол байнга гардаг боллоо. Тухайн авто замд хурд сааруулагч, камер байхгүй. Жолооч нар хүлгийнхээ тэнхээнд тултал давхидаг. Хурд сааруулагч тавьж, камер байрлуулж өгөхийг хүсье.

Иргэн н.Өлзий: -320 хүүхдийн суудалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Энэ талаар мэдээлэл байна уу. Мөн 76-1, 76-2, 20 айлын орон сууцыг хэзээ дахин төлөвлөх вэ?

Иргэдийн дээрх саналд холбогдох албаныхан анхаарал хандуулахаа хэлсэн. Жишээлбэл, төвийн шугамд холбогдоогүй, 00 нь гаднаа, хогийн цэггүй, оршин суугчдынх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа тул 76-1, 76-2, 20 айлын орон сууцыг тун удахгүй дахин барилгажуулахаар төлөвлөжээ. Иргэдийн хэлж буйгаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Бямбадорж тухайн байрнуудын орчимд үүссэн хогийг цэвэрлүүлдэг аж. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд эдгээр орон сууцанд акт тавьсан учир орчны тохижилтод хэчнээн анхаарсан ч нэмэргүй гэсэн юм. Тэгвэл Тэргүүлэгч Б.Бямбадорж дахин барилгажуулах ажлыг эрчимүүлнэ гэв.

Мөн авто замд хурд сааруулагч тавьж, камер суурилуулах саналыг холбогдох алба болон ТЦА-нд уламжлахаа ч дуулгасан юм. Гудамж, талбайн тохижилтод зориулж дүүргийн ОНХС, нийслэлийн төсөвт хөрөнгө суулгасан, удахгүй ажлыг нь эхлүүлнэ гэдгийг ч уулзалтын үеэр хэлнэ лээ. Газрын харилцаатай холбоотой маргаан, үер усны гамшиг Улаанбаатарын иргэдийн “байнгын сэдэв”. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зуслангийн эзэмшил газрыг нь өмчлүүлэх ажлыг уламжилж, ирэх жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаа ч тэрбээр хэлсэн. Үер ордог байршлуудад амьдарч буй иргэдийн эд хөрөнгийг хамгаалах чиглэлийн ажил хийнэ гэдгээ ч онцолсон.

674
Өмнөх

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын зам салахын цагт

5 сар 29, 2019
Дараах

Жүжигчин Цэцэг: Залуусаа хэдхэн минутын жаргалаас хамраа өгмөөргүй байгаа бол…

5 сар 29, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт