“Тэнгэрийн модун ТББ“-аас санаачлан Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор Казакстан улсын алдарт “Рекитр-2“ кино нээлтийг Монголдоо хийж үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
Үүний үр дүнд Монгол кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон билээ. Тэгвэл тус ТББ-ын тэргүүн Г.Батхүү Монгол кино урлагийг дэлхийн тавцанд гаргах хоёр дахь алхамаа амжилттай хийжээ. Тэрээр ОХУ-д тэргүүлэгч “М55“ кино фильмтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.