Бидний амьдарч байгаа энэ дэлхийг, өнөө цагийг авчирсан аугаа суут хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний хүчээр бид өнөөдөр гайхалтай уран зургуудыг харж, чихнээ сонсголонтой тансаг хөгжмийн аязыг мэдэрч, орчлон ертөнцийн утга учрыг тайлахыг оролдож байна. Ингээд та бүхэндээ түүхэн дэх хамгийн оюунлаг, ухаантай хүмүүсийг танилцуулъя.
14. Чарлиз Дарвин (Charles Darwin)
Дунд сургууль төгссөн хүн бүхэн энэ хүний алдрыг төдийгүй онол, сургаалийн үндсийг нь мэдэх бизээ. Тэрээр 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн хотод мэндэлсэн бөгөөд дэлхийн түүхнээ эволюцийн онолыг үндэслэснээр тодоор бичигдэн үлдсэн юм. Дарвин Кембриджийн их сургуульд суралцан төгсөж, 1831 онд дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлагчаар оролцох болж “Бигль” хөлөг онгоцоор таван жил vргэлжилсэн урт судалгаа хийсэн бөгөөд 1836 онд эргэн ирсэн байна. Дэлхийг тойрсон аялал, залуу Дарвины vзэл бодолд онцгой нөлөө үзүүлж, амьд байгалийн тvvхэн хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судалгаа хийх нөр их урам зоригийг өгсөн гэдэг юм.
13. Бенжамин Франклин (Benjamin Franklin)
Бидний сайн мэдэх АНУ-ын зуун долларын мөнгөн дэвсгэрт дээр байдаг ноёнтны зураг бол суут ухаантан, АНУ-ын тусгаар тогнолын эцэг Бенжамин Франклиний хөрөг юм. Тэрээр агуу удирдагч байснаас гадна олон салбарт амжилт олсон маш оюунлаг, гайхалтай зохион бүтээгч хүн байжээ. Бага залуу байхаасаа бизнест хөл тавин амжилттай байсан тэрээр шинжлэх ухаан, зохион бүтээх салбарт хүч үзэх болж, давхар фокустай нүдний шил, гэрэлт саваа зэргийг зохион бүтээснээс гадна гэрэл цахилгаанд шинэчлэл оруулж байсан билээ. Үүнийхээ хажуугаар улс төрд орж, Франц улсад суух амбан сайдаар томилогдож, өөрийн ухаан, мэдлэг чадвараар гайхагдаж байсан төдийгүй Америкийн эрх чөлөөний тунхаглалд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг юм. Мөн тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд намтраа бичиж хэвлүүлсэнийг нь өнөөдөр дэлхий даяар амтархан уншсаар байгаа билээ.
12. Бобби Фишер (Bobby Fischer)
1943 оны 3-р сарын 9-нд мэндэлсэн Америкийн алдарт шатарчин болох Бобби Фишер нь 180 гэсэн “IQ”-тай байсан гэдэг юм. Түүнийг бүх цагийн үеийн хамгийн чадварлаг шатарчин гэж үздэг бөгөөд 14 настай байхдаа Нэгдсэн улсын үндэсний шатрын спортын аварга болж, хүн бүхний анхаарлыг татаж, гайхшралыг төрүүлж байсан аж. Тэрээр 16 настайдаа сургуулиа орхиж, сураад байх зүйл үгүй гэж үзсэн бөгөөд 1972-1975 оны хооронд 3 жил дарааллан дэлхийн аварга болж, хэнд ч үл дийлдэж явсан билээ. Мөн Бобби Фишер 15 насандаа мастер гэх эрхэм хүндэт цолыг хүртэж явсан гоц ухаант нэгэн юм.
11. Кристофер Майкл Лэнген (Christopher Michael Langan)
Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг тэрээр “өөрөө бие даан суралцаж” байсан бөгөөд түүний “IQ 195-210” юм байна. Тэрээр гурван настайдаа шилдэг романууд уншдаг байсан ба SAT шалгалтын хамгийн өндөр оноо авч байжээ. Америкийн болоод дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн нэг гэгддэг Кристофер “оюун ухаан, бодит байдал хоёрын хоорондох харилцааны онол”-г үндэслэж, үүгээрээ өөрийн авьяас чадвар, гоц ухаанаа батлан харуулсан аж.
10. Иоханн Вольфганг Фон Гёте (Johan Wolfgang Van Goethe)
1749 оны 8-р сарын 28-нд мэндэлсэн Германы их зохиолч, эрдэмтэн болоод улс төрийн зүтгэлтэн Гётегийн талаар дуулаагүй хүн гэж тун ховор билээ. Тэрээр сийрэг толгойтой, чөлөөтэй сэтгэдэг нэгэн байсан бөгөөд түүний ном зохиолоос ямар гайхалтай өргөн сэтгэж, холч ухаантай нэгэн байсныг илтгэж өгөх аж. Гёте 16 настайгаасаа шүлэг бичиж байсан бөгөөд уран бүтээлээ яруу найргийн богино хэлбэр, уянгын шүлэг, дууль, найраглал, зэргээс эхэлсэн боловч улмаар жүжгийн зохиол туурвих болсон аж. Тэрээр 1600 орчим шүлэг бичсэнээс амьдралыг үгээр зурагласан, чихнээ яруу эгшиглэнтэй сонсдох олон шүлэгт нь хожим Бетховен, Моцарт, Шуберт нар ая зохион олны дунд ихэд дэлгэрсэн юм.
9. Ким Ун Ён (Kim Ung-Yong)
Тэрээр Өмнөд Солонгос улсын инженер мэргэжилтэй нэгэн бөгөөд хамгийн өндөр “IQ”-тай хүнээр нэрлэгдэн, “Гиннесийн ном”-д нэрээ мөнхөлж байсан билээ. Түүний IQ нь 4 настайгаасаа эхлэн “200-аас дээш” байсан бөгөөд одоо болтол энэ амжилтаа хадгалсаар байгаа аж. Тэрээр 6 сартай байхаасаа ярьж, 4 настай болохдоо Япон, Англи, Герман зэрэг хэлээр ном уншиж, 2 ч шүлэг, зохиолын ном бичсэн байсан гэдэг юм. Тэр бүү хэл 5 настайдаа Лос Анжелес хотын ахлах сургуульд урилгаар сурч боловсорсон байна. Харин өдгөө 54 настай тэрээр “Chungbuk” болон “Shinhan” их сургуулиудад профессор багш хийдэг төдийгүй “Kyeong-Gi” судалгааны төвийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
8. Галилео Галилей (Galileo Galilei)
Галилео Галилей нь Италийн физикч, математикч, философич, анатомич байсан юм. 18 насандаа Пизаний их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн аж. Тэрээр өөрийн мэргэжлээс гадуур, математик физикийг маш ихээр сонирхдог байсан бөгөөд 1589 оноос Пизанскийн их сургуульд тооны багшаар ажиллаж, хожим Падуанскийн их сургуульд геометр, механик, астрономын хичээлүүдийг зааж эхэлсэн байна. Тухайн үеэс эхлэн эрдэм шинжилгээний нээлтүүдээ хийж, улмаар 1609 онд анхны телескопыг бүтээсэн байдаг юм. Харин Галилео нь 1642 оны 1-р сарын 8-нд буюу 77 насандаа бурханы оронд заларсан билээ.
7. Стивен Хокинг (Stephen Hawking)
Физик-теоретикч тэрээр дэлхийн нийтийг өөрийн шинэ нээлтээрээ байлдан дагуулж, хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж чадсан билээ. Тэрээр хэдий хөгжлийн бэрхшээлтэй нэгэн боловч энэ нь түүний бодож сэтгэхэд нь огтхон ч саад болдоггүй аж. Стивен Хокинг нь Британий Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн бөгөөд 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн билээ. Тэрээр космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан юм.
6. Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)
Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлсэн билээ. Хүүхэд байхдаа эхээсээ өнчирч, хойд эх, эцгийн гар дээр өссөн ч, хэзээд ер бусын сийрэг ухаантай, сэргэлэн байсан болохоор хайр халамжаар дуталгүй, өсөж томорсон гэдэг. Тэрээр 14 настайдаа тухайн vедээ нэр алдар нь цуурайтаж явсан зураач Вероккьо (Verrocchio)-гийн урланд шавь орж, 20 насандаа анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрсэлж чадах, гарамгай зураач болсон байв.
Тэрээр бусдаас суралцахаас илүүтэй, өөрөө өөрийгөө хөгжүүлэн, суралцахыг шамддаг байсан нь өдгөө түүнийг суут хүн болоход нь нөлөөлсөн билээ. Зөвхөн уран зураг гэлтгүй, хөгжим, шижлэх ухаан, уран барилга, инженер, механик, хими, физик, хэл шинжлэл, загвар зохион бvтээх гээд бүхий л салбарт цойлон гарсан түүнийг бишрэхгүй байхын аргагүй.
5. Сэр Исаак Ньютон (Sir Isaac Newton)
Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич Сэр Исаак Ньютон, шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй хүмүүсийн тоонд тооцогддог. Тэрээр өөрийн бүтээлдээ бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулийг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийн эхийг тавьсан сонгодог механикийн салбарын суурийг тавьсан юм. Мөн Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд болон өөрийн дэвшүүлсэн таталцлын хүчийн онол хоорондоо нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх болон сансарт оршин байгаа эд юмс, байгалийн хуулиудад ижилхэн захирагддагийг батлан харуулсан билээ.
4. Альберт Эйнштейн (Albert Einstein)
Альберт Эйнштейн нь Германы жүүд гаралтай, АНУ Швейцарийн онолын физикч байсан юм. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ. Мөн харьцангуй онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн байдаг. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн байдаг. Тиймээс ийнхүү хамгийн ухаантай хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Мөн сонирхуулахад түүний тархи жирийн хүнийхээс 3 дахин хурдан ажилладаг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа тархийг нь авч судалгаа хийсэн гэдэг юм.
3. Никола Тесла (Nikola Tesla)
Серби улсад төрсөн Америк зохион бүтээгч нь хүн төрөлхтөний түүхэнд маш олон ололт амжилтыг авчирсан гайхалтай суу билэгт нэгэн билээ. Тэрээр өдгөө бид бүхнийг эрчим хүчээр хангаж буй цахилгаан систем буюу “хувьсах үйлдэл”-ийг анх зохион бүтээсэн бөгөөд үүгээрээ алдар нэр, хүндэтгэлийг хүлээж чадсан аж. Харин бид бүгдээр Томас Эдисон (Thomas Edison)-г цахилгаан гэрлийг бүтээсэн гэж үздэг боловч үүний санааг Никола Тесла гаргаж, Томасд худалдсан байдаг юм.
Үнэн хэрэгтээ Томас Эдисон математикч, зохион бүтээгч, ухаантан байгаагүй бөгөөд ердөө л ухаантай хүмүүсийг хэрхэн ашиглаж, өөртөө ажилуулахыг тун сайн мэддэг сэргэлэн нэгэн байсан аж. Тухайн үед Тесла, Эдисоны дор ажилладаг байсан бөгөөд шинэ зүйл санаачилж, Эдисонд дуулгаад бичиж тэмдэглэлгүй орхичихдог бол Томас Эдисон түргэхэн шиг үүнийг тэмдэглэн, зохиогчийн эрхийн газар руу гүйдэг байжээ.
2. Теренс Тао (Terence Tao)
Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тэй гэгддэг түүний “IQ” нь 230 аж. Тэрээр ерөнхий боловсролын математикийн суурь мэдлэгийг ердөө хоёр настай байхдаа олж авсан юм. Харин есөн настайдаа их дээд сургуулиудын математикийн дамжааг дүүргэж, 20 настайдаа Пристоны их сургуульд докторын хувиар хичээл заадаг болсон байна. Тао 24 настайдаа Калифорнийн их сургуулийн докторын зэрэг хамгаалсан нь хамгийн залуудаа доктор болсон хүний нэг болсон аж. Өдгөө Теренс Таогийн нэр дээр шинжлэх ухааны 250 гаруй бүтээл бүртгэлтэй байдаг юм.
1. Вильям Жеймс Сидис (William James Sidis)
Оросын цагаагчийн хүү, Харвардын хамгийн залуу оюутан, профессор, эрдэм шинжилгээний олон бүтээлийн эзэн Уильям Жеймс Сидис бол манай гариг дээр амьдарч байсан хүмүүсээс хамгийн ухаант хүн аж. Түүний IQ 275 байсан гэдэг бөгөөд ердөө ой гарантай байхаасаа ном сонин уншиж эхэлсэн төдийгүй 11 настайдаа Харвардын их сургуульд суралцсан байна. Тэрээр 40 гаруй хэлээр ярьж чаддаг байсан ба “Vendergood” гэх шинэ хэлийг 8 настайдаа зохиож байсан гэдэг билээ. Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.
Энэ гайхалтай хүн 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас барсан байдаг. Уильям Жеймс Сидис бол манай гарагийн хамгийн авьяаслаг хүн байсан юм. Түүн шиг 1,5 настайдаа уншиж, бичин, 4 настайдаа Гомерийг эх хэл дээр нь уншиж, 6 настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж, 7-тойдоо Харвардын анагаах ухааны сургуулийн шалгалтыг өгч, 8 нас хүрэгүй байхдаа 4 ном бичиж, 8 хэл мэддэг байсан, 16 настайдаа Харвардын Их сургуулийг онц дүнтэй төгссөн хүн одоогоор гараагүй байгаа билээ.