Холливудын төгс хос гэж нэрлэгдэж байсан Анжелина Жоли Брэд Питт нар 2016 оны есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулахаар мэдэгдсэн ч одоог хүртэл албан ёсоор салаагүй байгаа билээ. Тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй хоёр жил маргалдсан. Зургаан хүүхдээ хэн нь авах, өмч хөрөнгөө хуваах зэрэг асуудал, дээр нь салалтын стресс хоёуланд нь хүнд цохилт болсон байна. Тэгвэл саяхан Брэд Питт, Анжелина Жоли нар бие биедээ хоёр дахь боломж олгож, эргэн нийлэх болсон тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар алдарт хос гэр бүлээ цуцлуулах үйл явцаа түр зогсоожээ. Шүтэн бишрэгчид хос хоёрыг битгий салаасай хэмээн мөрөөдөж байгаа энэ үед хэвлэлээр тэднийг удахгүй нийлнэ хэмээн шуугиад байна. Саяхан Америкийн Globe сэтгүүл Брэд Анжелина хоёрыг эргэн нийлсэн тухай мэдээллийг баттай эх сурвалжаас авсан тухай мэдэгдсэн. Одуудтай дотно харилцаатай байдаг эх сурвалжийн мэдээлснээр Питт гэртээ эргэн ирсэн ба хосууд салахаа больсон байна.
Питт, Жоли нар эргэн нийлжээ
0