“Монголчууд бид амны билэгээс ашдын билэг” гэдэг. Айлчлан ирж буй шинэ онд цар тахлын хүндрэлийг та бид ХАМТДАА хохирол багатай даван туулж, энх тунх амьдралын хэмнэлд аажмаар эргэн орно гэдэгт ИТГЭЖ байна.
Гагцхүү илүү их, илүү хурдан үр дүнд хүрье гэвэл ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, албан байгууллагууд, төр засаг хамтдаа хичээх учиртай. Монгол түмэндээ ирж буй 2022 онд эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Эрүүл мэндээ ч хамгаалж, Эдийн засгаа ч сэргээх Засгийн газрын бодлого шийдвэрийг ойлгон дэмжиж, энэ амаргүй цаг үед хамтдаа нэг зүгт харж, бүхий л боломжоороо хичээж ирсэн ард иргэддээ халуун талархал илэрхийлье.
Шинэ оны мэнд хүргэе.