Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.4₮
  • Евро
    4151.29₮
  • Японы иен
    24.64₮
  • Швейцарийн франк
    4445.22₮
  • Шведийн крон
    375.41₮
  • Английн фунт
    4875.07₮
  • Болгарын лев
    2122.66₮
  • Унгарын форинт
    10.35₮
  • Египетийн фунт
    71.74₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонконгийн доллар
    456.1₮
  • ОХУ-ын рубль
    45.75₮
  • Казахстаны тэнгэ
    6.91₮
  • БНХАУ-ын юань
    499.26₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2607.63₮
  • Австралийн доллар
    2325.65₮
  • Чехийн крон
    167.55₮
  • Тайванийн доллар
    122.16₮
  • Тайландын бат
    109.81₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.83₮
  • Сингапурын доллар
    2798.39₮
  • АНЭУ-ын дирхам
    974.91₮
  • Кувейтийн динар
    11705.63₮
  • Шинэ Зеландын доллар
    2155.58₮
  • Данийн крон
    556.47₮
  • Польшийн злот
    976.2₮
  • Украины гривн
    85.91₮
  • Норвегийн крон
    353.68₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.89₮
  • Туркийн лира
    90.27₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11924309.52₮
  • Мөнгө /унцаар/
    128804.89₮
  • Зээлжих тусгай эрх
    4896.56₮
Онцлох,

МЭНДЧИЛГЭЭ

нийтлэсэн Site Default12 сар 31, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16409191189

Эх орны гал голомт болсон Их хотын иргэдээ, эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ! 

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргал, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөж байна. 

Хоёр оны зааг энэ өдөр бол үдэж буй оныхоо амжилт ололт, алдаа оноогоо дэнсэлж, угтаж байгаа жилдээ хийх ажил, хүрэх зорилт, хүсэл мөрөөдлөө төлөвлөн төсөөлдөг торгон агшин юм. 2021 он нийслэлчүүдийн хувьд онцгой түүхэн жил байлаа. Бид төвлөрлийн түгжээг тайлж, түгжрэлийг бууруулах эрх зүйн орчин, хөрс суурийг нь бэлдэж чадлаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдан гарах бусад хуулиудаа Улсын Их Хурлаар батлуулснаар  хот бие даан хөгжих эрх зүйн орчин бүрдлээ. Хотын хөгжлийн өмнөх улаан гэрлийг унтрааж, ногоон гэрлийг асаалаа.

Томоохон хотыг багахан сэтгэж хөгжүүлэхгүй. “Нийслэл хотын 1.5 сая иргэний амьдралын бодит хүсэл шаардлага–-Хууль эрх зүйн шинэ орчин—Бие даасан хөрөнгө оруулалт, төсвийн боломж” энэ 3 хүчин зүйл бол хотоо хөгжүүлэх тулгын гурван чулуу, хувьсгалын гол тохироо юм.  Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор эдлэх талбар байх ёстой. 2022 он бол Улаанбаатар хот гадаад дотоодын хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүдээ нээсэн, хамтдаа хөдөлмөрлөсөн он байх болно. 

Зөвшөөрөл нэртэй хоригуудыг бид цуцаллаа. Энэ бол хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн урилга эзэндээ хаягаар нь хүрэх эхний бодит алхам юм. Зөвхөн төсвийн хязгаарт баригдах бус төр ,хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ковидоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шаардлага бидэнд бий.  2022 оны төсөв, хөрөнгө оруулалт цар тахлын дараах эдийн засгийн сэргээх, төрийн зардлыг хэмнэх, хотын хөгжлийн түгжээг, замын түгжрэлтэй нь тайлахад зарцуулагдах болно. 

Нийслэлчүүд ээ! 2022 он бол төсөвт шүтсэн хоцрогдлыг арилгаж, түгжрэлд цэг тавьсан он байх болно. 

 Шинэ онд Улаанбаатар хот, 9 дүүрэг бие даан хөгжих бүрэн эрх эдлэхийн хамт бүтэн хариуцлагаа мөн үүрдэг болно. Бодитой хэрэгжих хөгжлийн төлөвлөгөө, бизнес боломж дээр харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа яг өнөөдрөөс бид бизнесийн хэлцэл, хамтын төлөвлөгөөн дээр ширээний ард суухыг урьж байна. Хотынхоо хөгжилд гар бие оролцох  хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид  Нийслэлийн үүд хаалга нээлттэй. Бидний гаргасан хамтын шийдвэр, шийдэл бүр хотын иргэний өдөр тутмын ажил, амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр хэмжигдэх учиртай.

2022 онд Та бид хамтаа олон арван жилээр үргэлжилсэн хотын асуудлуудыг шийдсэн, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөсөн, бүтээсэн, байгуулсан, тооцоо судалгаа, шинжлэх ухаанчаар асуудалд хандсан  өөрийн стандарттай, ногоон хөгжлийг дэмжсэн, хүндээ ээлтэй тэгш хүртээмжтэй улсын нийслэлийг бүтээн босгохын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн он байх болно. Ийнхүү 4 дэх зуундаа хөл тавихаар зэхэж буй Улаанбаатарчууд бидний амьдралын хэв маяг хөгжилд чиглэсэн шинэ загварт шилжин орж байна.

Их хотын иргэдээ! 

Улиран одож буй 2021 оны сүүлийн өдөр, яг энэ цагт  нийслэл хотод минь  14 хүү, 15 охин мэндэлж, Нийслэлчүүд бид 1 510 169 –үүлээ боллоо. 

Өрх бүр аз жаргалтай, өнөр баян байж, Нийслэл хот минь цэцэглэн хөгжих болтугай. 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА 
Жанцангийн БАТБАЯСГАЛАН 

576
Өмнөх

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы мэндчилгээ

12 сар 31, 2021
Дараах

ШАДАР САЙД УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБТ АЖИЛЛАВ

1 сар 3, 2022

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 4 өдөр
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 3 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт