Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан Төрийн ордны Их танхимд энэ сарын 6-ны өдөр болсон юм.
Энэ үеэр Үндэсний бодлогын хорооны зарим гишүүнийг батламжилжээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр, УИХ-ын гишүүн А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын 10 хүн Үндэсний бодлогын хорооны гишүүн болж, Ардчилсан намын үнэмлэх гардан авсан байна.