Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.08₮
  • Евро
    4084.53₮
  • Японы иен
    24.84₮
  • Швейцарийн франк
    4355.07₮
  • Шведийн крон
    372.65₮
  • Английн фунт
    4842.09₮
  • Болгарын лев
    2088.43₮
  • Унгарын форинт
    10.13₮
  • Египетийн фунт
    72.02₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    455.6₮
  • ОХУ-ын рубль
    44.98₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.6₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2615.27₮
  • Австралийн доллар
    2322.73₮
  • Чехийн крон
    164.75₮
  • Тайванийн доллар
    119.5₮
  • Тайландын бат
    109.58₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    845.17₮
  • Сингапурын доллар
    2779.89₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11667.06₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.81₮
  • Данийн крон
    547.54₮
  • Польшийн злот
    952.47₮
  • Украины гривн
    86.39₮
  • Норвегийн крон
    354.01₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.14₮
  • Туркийн лира
    91.03₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12014216.68₮
  • Мөнгө /унцаар/
    129328.52₮
  • Зээлжих тусгай эрх
    4869.9₮
Онцлох, Хот,

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө

нийтлэсэн Site Default2 сар 1, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-63da441834979f6a5836d2a9 copy

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.

Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны хоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны наймдугаар сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа. 

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

“Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа. “Энэхүү журмын өөрчлөлтөөр иргэдээс хамгийн их гомдол ирдэг асуудлыг шийднэ. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхэд өгөх, авах хооронд түр байрлуулсан автомашиныг сануулга өгөхгүйгээр шууд ачдаг байдлыг өөрчлөх шаардлагатай талаарх саналыг иргэд олноор гаргажээ.  Иргэдийн саналд үндэслэн судалгаа авч тухайн тээврийн хэрэгсэл анх удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөх, дараагийн удаа дахин зөрчил гаргасан тохиолдолд ачих, торгохтой холбоотой журмын өөрчлөлтийг боловсруулжээ. Түүнчлэн тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөхөөр тусгасан байна. Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг журмын өөрчлөлтийг оруулж байна” гэв.

Харин Төлөөлөгч М.Говьсайхан түр саатуулах хашаанаас машинаа авах иргэн  автомашины татвар, торгууль зэрэг бусад зөрчил, хураамжаа заавал төлсөн  байх нь нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулж байгааг сануулсан юм. Замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь татвар төлөөгүй байдаг бөгөөд түгжрэлийн 15-21 хувь нь зориулалтын бус газарт байрлуулсан тээврийн хэрэгслээс шууд хамаардгийг С.Адъяасүрэн тайлбарлалаа. Улмаар уг асуудлыг хурал дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Товчхон:

  • Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны модны үйлдвэрт түшиглэн байгуулагдсан “Үртсэн шахмал түлшний үйлдвэр”-ийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж хөрөнгийн төлбөрт тарьц, суулгац хүлээн авах асуудлыг Хурлын намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
  • “Улаанбаатар спорт менежмент” ХК дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Уг байгууллага нь 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадам болон 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах ОУ-ын “Залуучуудын Ногоон Наадам”-ыг тус тус зохион байгуулна. Мөн хөл бөмбөгийн талбай, усан бассейн болон спорт комплексын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр газрын ашиглалт үйлчилгээг цаашид хариуцан ажиллах юм.
  • Засаглал эрх зүйн шинэтгэлийн хороо 2023 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Нийслэлийн ИТХ-ын хорооноос албан бичгээр холбогдох хуулиудад ажлын хэсэгт оролцуулах тухай албан тоот явуулах, шинээр хэрэгжиж буй хуулиудыг сурталчлах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой Засаглал эрх зүйн шинэтгэлийн хорооноос холбогдох газруудад зөвлөмж хүргүүлэх гэсэн 3 ажлыг нэмж тусгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

387
Өмнөх

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

1 сар 27, 2023
Дараах

ЕБС-иудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар баталжээ

2 сар 2, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт