Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.09₮
  • Евро
    4080.25₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4359.33₮
  • Шведийн крон
    372.64₮
  • Английн фунт
    4848.89₮
  • Болгарын лев
    2086.24₮
  • Унгарын форинт
    10.11₮
  • Египетийн фунт
    71.98₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонконгийн доллар
    455.61₮
  • ОХУ-ын рубль
    45.31₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.69₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2614.99₮
  • Австралийн доллар
    2324.52₮
  • Чехийн крон
    164.6₮
  • Тайванийн доллар
    119.39₮
  • Тайландын бат
    109.8₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    843.88₮
  • Сингапурын доллар
    2780.76₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11656.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.1₮
  • Данийн крон
    547.04₮
  • Польшийн злот
    953.59₮
  • Украины гривн
    86.16₮
  • Норвегийн крон
    353.62₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.83₮
  • Туркийн лира
    90.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12050412.86₮
  • Мөнгө /унцаар/
    123747.81₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.13₮
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Default1 сар 27, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-63d37f0a34979f6a5836d270

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж,  “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2019 оны 101 дугаарт  уг журамд оруулах саналын тухайд, 

  • Тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлнө.
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй 
  • Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлнө. 
  • Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ
  • Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм. 

2022 оны байдлаар нийт  120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх саналыг боловсруулжээ.  Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас эцэслэн шийдвэрлэнэ.  

 “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнөөдөр мөн хэлэлцэв.  Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны 2 сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны 8 сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа. 

Тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь одоогоор 1 тэрбум төгрөг байдаг. Нийслэлийн төсвөөс уг компанид 10 тэрбум 670 сая төгрөгийн санхүүжилтийг 2022 оны 7 сарын 8-нд олгосонтой холбоотойгоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 11 тэрбум 670  сая төгрөг болгон өсгөх шаардлагатай байгаа юм.  

Нийслэлийн тэргүүний тариаланчид нэр дэвшигчдийг танилцууллаа 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан дараах тариаланчдыг танилцууллаа.  

Тэргүүний тариаланчаар:

  • Зоригтын Эрдэнэчулуун. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Тэрбээр жилд дунджаар 108 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлийн хүн амын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулдаг. Мөн жил бүр ургалтын хугацаанд 10 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангахын зэрэгцээ ногоо тарьж ургуулах арга технологийг зааж сургадаг байна. 
  • Төмөрийн Ламчин.  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Хорооныхоо 8 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ажилладаг бөгөөд хөрс боловсруулалт, хортон шавжтай тэмцэх, хог ургамал түүж устгах ажлуудыг хийж нийслэлийн иргэдийн хүн амын хүнсний хэрэгцээнд эх орны хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахад өөрийн хүч нэмрээ оруулсаар байна.
  • Жамбалын Нацагням. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тариаланч. 2012 оноос хорооны 55 иргэнийг хамруулан ногоочдын бүлэг үүсгэн ажиллаж байгаа.  2015 онд хатаасан ногооны цех байгуулж, 8 төрлийн хүнсний ногоо, эмчилгээний бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.
  • “Хос мөнхжин” ХХК. Тус компани СХД-ийн нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн чацаргана, үхрийн нүд, монос, үрэл, долоогоно, лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван, цо байцаа, төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг, бут суулгац, улаан лооль, төрөл бүрийн навчит ногоо, сонгино тариалж нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэдийг чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажилладаг байна.

Товчхон:  

  • Нийслэлийн онцгой байдлын газраас Бүгд Найрамдах Беларусь болон Франц Улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд албаны бэлтгэл, бэлэн байдал, хүч хэрэгслийн чадавхыг сайжруулах зорилгоор аврах ажиллагааны болон тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 194,524,950 төгрөгийн  үнэ бүхий  4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчөөс төрийн өмчид балансаас балансад шилжүүлэхээр болжээ.  
  • Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 11 ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Эдгээр худгийг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хөрөнгө, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах төслийн хөрөнгө, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын хандивын хөрөнгөөр  барьж байгуулсан юм. 
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга байгууламжийг 156-р сургуулийн балансад шилжүүлнэ. 
  •  “Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16 ус түгээх байрыг акталж, данснаас хасуулах хүсэлтийг гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 гүний худгийн барилга, 2 цооногийг буулгаж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан бөгөөд  Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
455
Өмнөх

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

1 сар 26, 2023
Дараах

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө

2 сар 1, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт