Өчигдөр оройн 22:00 цагийн орчимд хүн амиы ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч 40 орчим насны иргэн Засгийн газрын 13-р байранд амь насаа алдсан байдалтайгаар олджээ. Сэжигтнээр мөн тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Хэрэг гардаг шөнө тус албан тушаалтнууд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо маргалдсны улмаас нэгнийхээ амийг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гарчээ. Хэргийн газрыг цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтанд аваад буй бөгөөд шинжээч нар ажиллаж байна.
www.Seen.mn