Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар өнөөдөр Булган аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Шадар сайд Засгийн газраас Онцгой байдлын байгууллагыг дэмжсэн төсөл хөтөлбөр, бодлого шийдвэрийн талаар танилцуулаад, цаашид албан хаагчдын цалин хангамжийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх, орон нутгийн алба хаагчид нэмэгдэл авах болсон талаар хэлээд, цаашид албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.