Орхон аймагт иргэдийн хэт төвлөрөл бий болж, айл өрхийн тоо нэмэгдэж, гэр хорооллын бүс тэлсэнтэй холбоотойгоор төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор тус ангийг 2016 онд байгуулсан байна.
Цаашид Онцгой байдлын байгууллагын Хойд бүсийн албан хаагчдын сургалт, дадлагын төв, агаараас эрэн хайх, аврах ангийн цогцолбор болгон өргөжүүлэхээр төлөвлөж буй аж.