Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна. “Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаасан байна.
Япон улсад манай улсын нийт 7000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг бөгөөд Монгол иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл байхгүйг Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдсэн болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР