БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж буй гадаад иргэдийн 60 хувь нь ялгаварлан гадуурхалтыг мэдэрдэг хэмээн Солонгос улс дахь “Гэр бүл ба Эмэгтэйчүүд“ судалгааны хүрээлэнгийн гаргасан илтгэлд дурьджээ.
Уг судалгаанд 688 гадаад ажилчид хамрагдсан бөгөөд тэдгээр иргэдийн 58,4% нь “Хэлний саад бэрхшээлээс болж“ ялгаварлан гадуурхагддаг гэсэн бол 21,9% нь “Соёлын ялгаа“-тай байдал нөлөөлдөг гэжээ. Харин үлдсэн хувь нь эрүүл мэндийн байдал, ажиллах орчин зэргээс болдог гэсэн байна.
Судалгааны явцад эрэгтэй ажилчдаас илүүтэй эмэгтэй ажилчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын талаар гомдол мэдүүлж байжээ.
Тэдний 72.2 хувь нь шударга бус байдлыг үл тэвчдэг ч зөвхөн хязгаарлагдмал тооны хүмүүс үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авдаг гэжээ.
www.Seen.mn
Эх сурвалж: Koreatimes