Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
нийгэм,

“Эко”-гийн С.Нямдаваад энэ улсын хууль үйлчлэхгүй нь

нийтлэсэн Site Default9 сар 14, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
6

Өнгөрсөн жилийн өдийд хорооллоороо, хотхоноороо талцан муудалцаж цахим орчноор хэрэлдэж эцэстээ цагдаа сэргийлэх дуудаж бие биенээ бүсэлсэн цочирдом үйл явдал нийслэлд өрнөж байв.

Тодруулбал, “Эко констракшн”-ы бүтээн байгуулалт болох “Маршал таун”, “Kинг таун”-ы оршин суугчид, “Хурд” группийн бүтээн байгуулалт “Хүннү 2222” хорооллын оршин суугчдын хооронд газар нутгаа булаацалдсан нэлээд том хэмжээний “дайн” дэгдсэн. Хэдийгээр хотын хамгийн үзэсгэлэнт хэсэгт сүндэрлэсэн уг бүтээн байгуулалтууд элитүүдэд зориулагдсан гэгддэг ч нэдэр дээрээ үгүй бололтой. Байсгээд л барилгын чанар нь оршин суугчдадаа гологдож дүн өвлөөр ус алдаж айлуудаа зутрааж үе үе чих халууцуулдаг “Эко констракшн”-ы хувьд хэдийнэ хэвлэлийн баатар болсон компани юм. Үүнийгээ батлах гэсэн мэт “Маршал таун”, “Кинг таун”-ы оршин суугчид хөршүүдтэйгээ амралтын өдрүүдэд уралцаад авав. Өнгөцхөн харвал хоёр хотхоны оршин суугчдын дунд өрнөсөн үл ойлголцол юм шиг боловч цаад утгаар нь харвал “Эко констракшн” оршин суугчдынхаа эрх ашгийг бодоогүй, нийгмийн хариуцлагагүй, ямар ч таун хотхоны зураг төсөл, зохион байгуулалт маруухан яаран дааран хийсэн, ашиг олохын тулд гарц орцоо анхнаас нь хотхоны стандартад нийцүүлж гаргаагүй, зураг төсөлдөө тусгаагүй ашгийн төлөө үнэтэй барилга босгосон нь энэхүү хоёр хотхоны оршин суугчдын дунд өрнөсөн хэрүүл маргаанаас шууд харагдаж байв.

Тэгвэл ойн дээрээ гэлтэй “Эко констракшн” Дунд голын Сэлбэ үерийн хамгаалалтын даланд зөвшөөрөлгүй барилга барихаар ажлаа эхлүүлжээ. Ард нь асаалттай танк шиг зогсох УИХ-ын дарга М.Энхболд, Т.Бадамжунай нарт хэтэрхий бардсандаа ийм үйлдэл хийлээ гэх хүмүүс ч байгаа юм. Ямартай ч “Эко констракшн”-ы С.Нямдаваа энэ насандаа ихээхэн нүгэл үйлдэж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй биз. Барьж, ашиглалтад оруулсан барилгад нь амьдран суугаа оршин суугчид нэг удаа сайн үг унагасан нь цөөн. Ашиглалтад ороод удаагүй барилга нь жил бололгүй тараа таниулж, оршин суугчдынхаа ая тухыг алдагдуулдаг. Гэтэл өдгөө үерийн хамгаалалтын далан дотор барилга барьж ашиг олохоор санаархав.

Нийслэлийн өнгөтэй, өөдтэй газруудад “Эко”-гийн гэх тодотголтой атлаа чанарын шаардлага хангадаггүй, оршин суугчид нь ая тухгүй орон сууц, хороолол дэндүү олон. Тийн атал энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн С.Нямдаваа ГУББГ-т үерийн даланг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулж өгөх хүсэлт гаргаж, бараг л залилсан гэмээр үйлдэл гаргаж. Ажлын зурагт нь даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан тул тухайн газраас зөвшөөрөөгүй аж. Гэтэл өнгөрсөн сард барилгын ажлаа эхлүүлээд авлаа. Өөрөөр хэлбэл, ямар ч зөвшөөрөлгүйгээр хүрз, жоотуу бариад ухасхийсэн нь энэ. Үнэндээ газрын зөвшөөрөл, эсвэл барилгын зөвшөөрөл хүсээд өгөхгүй бол шууд ажлаа эхлүүлчихдэг. Барилга нь талдаа орсон хойно хэд арван төгрөгөөр зөвшөөрлөө авч гаршсан нэгэн гэх яриа бий. Тэр арга барилаараа ч энэ удаад хандсан бололтой юм.

Геодези, усны барилга байгууламжийн газраас гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаарджээ. Мэдээж, ардаа том хүнтэй С.Нямдаваа нэг жижиг байгууллагын албан бичгийн дагуу ажлаа зогсоосонгүй. Гамшгийн эрсдлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой. Гэхдээ энэ нь С.Нямдаваад падлийгүй бололтой.

60 метр өргөнтэй далангийн 40-ийг нь барилга барих гэж байгаа газартаа оруулж, үлдсэн 20-хон метрийн өргөнтэй үерийн даланг ногоон байгууламжаар хучих бодлоготой байсан юм даг уу. Ингэснээр мэргэжлийнхний хэлж байгаагаар 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй болгож байна. Өөрөөр хэлбэл, С.Нямдаваагийн шуналын уршгаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид болзошгүй үерийн гамшигт шууд хохирол амсана гэсэн үг.

949
Өмнөх

Таро Коно: “Япон улсын хөдөлмөрийн зах зээлд орох боломж бүх хүнд нээлттэй“

9 сар 14, 2018
Дараах

Мэрилин Монрогийн нийтлэгдээгүй шүлгүүд “Олны нүднээс далд түүний дотоод ертөнц“

9 сар 14, 2018

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт