Индонез улсын иргэн 19 настай Алди Новел Адиланг хүү Сулевиси гэх арлаас 125 км ын зайд байрлах далайн дундах жижиг байшинд загас занганд оруулах ажил хийдэг байжээ.
Түүнд 7 хоног бүр ажилладаг компаниас нь хоол хүнс болон усаар хангадаг байсан ч долдугаар сард хүчтэй шуурга болсны улмаас хүү оромжтойгоо хамт далайд төөрсөн байна.
Улмаар хүү эзгүй далайд 49 хоногийн турш загасаар хооллож далайн давстай уснаас бага багаар уусаар өдөр хоногийг өнгөрүүлж байсан бөгөөд түүнтэй 10 гаруй завь тааралдсан ч нэг нь ч хүүг анзаараагүй гэнэ.
Наймдугаар сарын 30-ны өдөр Япон улс руу явж байсан Панамын тугтай усан онгоц хүүг олж харснаар амь амрагджээ.
49 хоногийн дараа аав ээжтэйгээ уулзах боломжтой болсон хүү энэ хугацаанд амиа хорлох тухай удаа дараа бодогдож байсан ч аав ээж, төрсөн гэрээ бодон шүд зуун тэвсэрлэж байсан хэмээжээ. Тэрээр наймдугаар сарын 8-ны өдөр гэртээ очсон байна.
www.Seen.mn