Нийгмийн аль ч цаг үед хууль зөрчсөн гэмт хэрэгтэн, буруутай эдгээдүүдийг хэргийг нь хүлээлгэх, шүүн цээрлүүлэх аргууд байсаар ирсэн билээ.
Өнөө үед хэл амаар ярилцан, байцаалт авдаг бол дундад зууны үед гэмт хэрэгтний ялыг хүлээлгэхийн тулд аймшигт аргууд хэрэглэдэг байжээ. Энэ үед хилс хэргээр ч харгис тамлалын золиос болсон цөөнгүй хүмүүс байдаг юм.
Эдгээр харгис хэрцгий эрүү шүүлтийг бодит байдлаас гажуудуулалгүй үнэн бодитоор нь үзүүлсэн хэд хэдэн музей дэлхийд байдаг байна. Эдгээр музейн аймшигт үзвэрүүдээс сонирхуулъя.