“Яг түүн шиг“ шоуны хөтлөгч гэдгээрээ илүүтэй олонд танил болоод буй хөтлөгч Б.Болд телевизийн урлагтай амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд завгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд шинэхэн байрандаа орж буй баярт мэдээг цахим орчинд хуваалцжээ. Гэр хорооллын гэх дэнжийн 1000-аас амьдралаа эхлүүлсэн хөдөөний бяцхан хүү залуу хүн хөдөлмөрлөж чадвал хүн бүхэнд боломж бий гэдгийг хэлэхийг хүсчээ.
Тэрээр: “Би хөдөөний хүүхэд. Анх Дэнжийн 1000-д л амьдралаа эхлүүлж байлаа. Сая гуч гаран метр квадратаас гурван өрөө байранд орлоо. Заримд нь инээдтэй л байх. Надад бол сайхан байна. Гэхдээ залуу хүн хөдөлмөрлөвөл боломж байна шүү. Надтай адил хөдөлмөрлөж зүтгэж амьдралтай нэхийгээ уралцаж яваа залуу хүн таньд, залуу гэр бүл таньд амжилт хүсэе“ гэжээ.
www.Seen.mn