Багагүй шүүмжлэлийн дор явагдсан “Miss universe mongolia“ тэмцээн өчигдөр дуусч ялагчаар загвар өмсөгч Д.Долгион тодорсон билээ.
Тэгвэл олны хэл аманд чамгүй өртсөн тус тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг трансжендер мисс Солонго урилгаар оролцсон гэдгээ дурьдаад Тайландад хүртэл трансууд энгийн миссүүдтэй өрсөлдөж чаддагүй гэжээ.
“Дутах юм юу ч алга. Хэн бэ гэдгийг чинь илүү танилаа гэсэн урмын үг авлаа. Одоо хэсэгтээ амар тайван нууцлаг амьдарнаа. Урилгаар оролцуулсан NTV телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэмцээн эхэлсэн өдрөөс л хэл ам хийж гутаах гэж үзсэн дүр бүтээгч, фэйшн салбарыг тарифтай болгосон манжуурын миссүүд маань ч бас хүнд түгээх ажлаа сайн хийсэн шүү… Энэ тэмцээнээс топ 10 фото миссээр шалгарна гэдэг хүнд даваа юм шүү. Тайландад хүртэл трансууд энгийн миссүүдтэй өрсөлдөж чаддаггүй. Хөтлөгч Анхаагийн хэлснээр аливаа миссийн тэмцээний ард мөнгө чухал байдаг гэсэн үг биелэлээ оллоо. Дүр бүтээсэн тайзны мисс байснаас амьдрал дээр миссийн дайтай амьдрах хэрэгтэй. Удахгүй далайн эргийг зорьж сайхан амаръя. Сүүлийн сар их ачаалалтай бэлтгэлд бага зэрэг чилээрхэж байна шүү“ хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.