Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болжээ.
Гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М. Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Тэгвэл мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болохоор тов нь гарчээ.