Өнгөрөгч сарын 24-ны өдөр “Mongolian next top model“ нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн гэх мэдээлэл нийгмийг цочроосон.
Түүний үхлийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан ч шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа гарснаар үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоно гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл талийгчийн үхлээс хойш хэдийн 18 хоног өнгөрсөн бөгөөд энэ долоо хоногт багтан шүүх эмнэлгийн дүгнэлт гарах учиртай юм.
ЖҮД-ийн хэрэг, бензин гэх мэт нийгэмд тулгарсан асуудлууд цөөнгүй байгаа ч бид нэг хэргээр нөгөөг мартах учиргүй. Талийгчийн үхэлтэй нөлөө бүхий албан тушаалтны хүүхэд холбоотой учир хэргийг нуун дарагдуулах, амиа хорлолт болгон харагдуулах магадлал бий гэх хардлага нийгэмд байгаа билээ…
Хэргийг тодруулбал:
“Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apartment“ хотхоны 11 давхраас хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 24-ний 17:25 минутад ирсэн юм. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийн ажиллаж, уг байранд оршин суух хаягтай 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсныг олж тогтоосон байдаг.
www.Seen.mn