1968-1986 оны хооронд Филлипин улсын тэргүүн хатагтайгаар ажиллаж байсан Имелда Маркусд 77 жилийн хорих ял өгчээ.
Тэрээр өдгөө 89 настай бөгөөд тэргүүн хатагтай байх үедээ улсын мөнгөнөөс завшиж Швейцарь дахь дансандаа нийт 7 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө байршуулсан нь илэрсэн байна.
Түүний уг үйлдэлд тус бүрд нь 11 жилийн хорих ял төлөвлөснөөр ийнхүү 77 жилийн ял авчээ.
Имелда Маркус өмнө нь хэд хэдэн удаа авилгын хэргээр буруутгагдаж байжээ. 1986 онд авилгын хэргээр шалгуулж байсан тэрээр эх орноо орхин Хавайн арлыг зорьж тэндээ хэсэг хугацаанд амьдарсан байна. Энэ үед түүний эд хөрөнгийг шалгахад 1100 хос гутал өрөөнд нь байсан гэдэг.
Ийнхүү 89 настай экс тэргүүн хатагтай насан эцэс болтлоо хоригдох нь тодорхой болжээ.
www.Seen.mn