Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
    Онцлох, улс төр,

    Зайлцгаа!

    нийтлэсэн Site Default11-р сар 12, 2018
    0
    Хуваалцах
    Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
    ff

    Артаньян 

    Амьдрах гэж ядаж яваа ардынхаа бүх боломжийг хаагаад өөрснөө цусалж цусалсан дарга нарт зориулав.

    Өчигдөр 25-р тусгай сургууль лифттэй болжээ. Багш нар нь санаачилж, зураг төслийг нь гаргаж, мөнгийг нь сайн санаат байгууллагууд гаргажээ. Багш нар өмнө нь суумгай, явж чаддаггүй хүүхдүүдээ өргөж тэвэрч зөөдөг байв. Анх удаа лифтэнд сууж үзэж байгаа догдолсон ядуу, зовсон хүүхдүүдийн баярласан царай зурагтаар гарлаа. Арррай гэж, эцсийн эцэст төрөөс хамааралгүйгээр тэд маань хөл залгалаа.

    Өрөвдмөөр байна уу?

    Гэтэл зэрэгцээд УИХ-ын танхимаар дүүрэн новшнууд ЖДҮ гэж хэдэн өдөр хэрэлдлээ. Өөрийгөө буруутай гэж бодохгүй байгаа луйварчид. Жилийн төсвийн дөрөвний нэгийг (энэ хальт сонссон тоо шүү) 27 санд хуваарилж өөрснөө авдаг. Пизда жилийн 3 хувийн хүүтэй, эсвэл хүүгүй тэрбумын зээл олдвол ямар ч аавын хүү хэдэн зуу га-д тариалж, хэдэн давхар ямар нэг плаза барьж, гадны том үйлдвэрлэгчийн дистрибютор болж, эсвэл өөрөө том үйлдвэр байгуулан ажиллуулж чадышдээ. Гэтэл тэд олон зуун мянган иргэний боломжийг таглан хааж зөвхөн өөрснөө авсаар ирсэн байна. Тэр муу ядарсан хүүхдүүдэд ганц лифт ч бариад өгчихгүй өөрснөө цусалсаар иржээ!

    Аймар байна уу? Гэр хорооллын баас нэвчсэн хашаанд амьдруулж үзүүлэх үү?

    Илрээд байгаад нь уур нь хүрээд байгаа юм гэнээ манай дарга нар. Хармаандаа салаавчаа гаргаж байгаад уучлаарай гэж шааж байна. Хөмхий зууж байгаагаа харин нууж чадахгүй байна. Ерөнхий сайд Хүрэлсүр нь уучлал гуйхгүй бол яана яана ч гэнүүү. Уучлаарайгаар чинь яахым бэ? Мөнчгөрөөрөө зүтгэж байгаа олон хүний мөнгийг цуглуулж аваад өөрснөө хэрэглэж ирсэн энэ олон жилийн алдагдсан боломжийг яахын? Энэ зүйлд гар дүрсэн нь илэрсээр байгаа, нэр төрөө нэгмөсөн шалбаагтай хутгасан Ерөнхийлөгчөөсөө эхлээд газрын даргын авгай хүүхдээс бүрддэг энэ төрийг яахын? Танай манай нам гэхгүй бүгдээрээ хулгайлж ирсэн түүхийг яахын? Нодлин Их хурал дээр Хүрэлсүр, Ж.Мөнхбат хоёр “чи төрөөс хулгайлаагүймүү?” гэж зурагтаар хэрэлдсэн.

    Алгадмаар байна уу? Эсвэл хүүхдийг нь улсын эмлэгийн шалан дээр хэвтүүлэх үү?

    Та ЖДҮ сангаас мөнгө авсан байна гэхэд Оо тэгжүү, май төлчий! гэж байна. Тэгээд төлчихөж байна. Ж.Энхбаяр гэдэг хүн үхэр тэжээсэн, үхэр нь царайлаг тул туйлын зөв юм хийсэн гэнээ. Энэ хүний оронд олон арван жирийн монгол залуус старт ап компаниа эхлүүлж, амьдрал нь тэгшрэх байсан юм.

    Яамаар байна? Ямбий, өмхий автуусаар явуулаад үзэх үү?

    Ерөнхий прокурор орж ирээд цэвэр зарчим ярьж байхад зөвхөн дуугаа өндөрсгөний төлөө Оюунчимэг, Даваасүрэн гэдэг тэр хоёр эргүү гишүүн юу гэсэн гээч! “Захирах захирагдах ёсоо санаарай! УИХ-аас уучлал гуй! Чи УИХ-ын гишүүнийг загнахгүй шүү, чамайг бид сонгосон шүү!”. Тэд өөрснөө ямар юм бэ? Ядаж ухаантай юу! Шударга үнэний төлөө гэж амаараа орилж байгаад гараараа Батзоригийнхоо бүрэн эрхийг үлдээх кноп дараад прокурорыг хөөгөөд гаргасан. Янхан “үгүй хэмээн зөвшөөрөв” гэдэг яриа байдаг.

    Яахав, хүүхдийг нь цэцэрлэгийн сугалаанд оруулах уу?

    ЖДҮ-ийг дэмжих санг би мэднэ. Зээллэг авах санаархал төрөх битгий хэл хөөцөлдөж үзэж байлаа. Санхүүжилт дууссан гэсэн бурхны сүүлийн лүндэн шиг хариу авсан юм. Өөр олон нөхөд, танилууд байдаг. Бүгд нүүр лүүгээ алгадуулж буцдаг. Тэгээд банкнаас, арга тасарвал ББСБ-аас зээл авдаг. Өндөр хүүнд сөхөрч ихэнх нь шатдаг. Гэтэл төрд байгаа новшнууд тэр мөнгийг хэдийнээ аваад буцаагаад өөрсдийн ББСБ-аар дамжуулан гуч нугалаад бидэнд өгдөг байж.

    Яахав, өвчин тусуулж үнэтэй тариа авах мөнгөгүй үлдээгээд яахыг нь харах уу?

    Харин гудамжинд хүмүүс ямбий автуусанд сууж, яаж ч магадгүй таксигаар яачих бол гэж бодон зорчиж, харанхуй гудамжаар бэдчиж, утаанд мансуурч байна. Эмнэлэгт хүүхдүүд газраар зулж, цэцэрлэгт сонгогдоогүй заяагаа зүхэж байна. Дарга нарын буянаар монголчууд дэлхийд хамгийн унхиагүй, тэнэг, өмдөндөө баацан хүүхэд шиг өрөвдөлтэй харагддаг болсон.

    Дарга нар бүх мөнгийг, бүх боломжийг өөрсөндөө зориулж ирсэн жилүүдэд мянга мянган залуусын толгойд төрсөн гялалзсан санаа тэндээ унтарч, хулгайлагдаж, мянга мянган залуусын оргилсон эрч хүч лизингээс лизингийн хооронд ширгэсэн. Тэгээгүй бол эх орон чинь хөгжиж цэцэглэх байсан юм!

    Та нар буруугүй, гэгээн царайлж жүжиг тавихаа болиод бүгдээрээ зайл. Ерөнхийлөгч УИХ хоёрын хэн нь улс удирдах уу гэнэ. Ялгарсан бүлэглэлүүдийн булаалдсан баялаг нь ядуурсан бид. Зүгээр бүгдээрээ арилцгаа, өмхий бөгсөө чирээд нүдэнд харагдахгүй газар тонилцгоо!

    441
    Өмнөх

    О.Алтангэрэл ЖДҮДС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцуулахаар “Цэц“-д хандлаа

    11-р сар 12, 2018
    Дараах

    Улсын мөнгөнөөс завшсан Филлипин улсын экс тэргүүн хатагтай 89 насандаа 77 жилийн хорих ял авлаа

    11-р сар 12, 2018

    Төстэй нийтлэлүүд

    349363158_564676749157545_7792451563556157375_n
    нийгэм, Онцлох,

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
    TTG
    Онцлох, Эдийн засаг,

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

    Шинэ мэдээлэл

    • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

      С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

      өмнө 2 долоо хоног
    • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

      Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

      өмнө 3 долоо хоног
    • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

      “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

      өмнө 4 долоо хоног
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

      Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

      өмнө 4 долоо хоног
    • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

      Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

      өмнө 1 сар
    • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

      Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

      өмнө 1 сар
    • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

      “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

      өмнө 1 сар
    • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

      Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

      өмнө 1 сар
    • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

      Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

      өмнө 2 сар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

      Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

      өмнө 2 сар

    Монгол банкны албан ханш

    • Эхлэл
    • улс төр
    • нийгэм
    • Хот
    • Шинэ мэдээ
    • Фото

    © 2019. Өөр мэдээллийн сайт