Монгол Хятад найрамдлын дуу” анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн 3 үе шаттайгаар явагдаж Монгол Улсаас болон БНХАУ-аас шалгарсан шилдэг оролцогчид хамтран гала тоглолт зохион байгууллаа.
Хятад Монголын талаас шалграсан 12 оролцогч гала тоглолтоо үзэгчиддээ толилуулсан бөгөд Монгол Улсаас Хишиг хятад хэлний сургуулийн сургалтын менежер Анхзаяа шилдэгээр шалгарсан бол ӨМӨЗО-ны оролцогч Баянбулаг тэргүүн байрыг эззлж тус бүр 10 мянган юанын шагнал гардан авсан юм.
Уг тэмцээнийг Улаанбаатар дахв Хятадын соёлын төв, Хятадын олон улсын радио, тус радиогийн Зүүн хойд Ази, Төв Азийн нэвтрүүлгийн төв, МУИС-ийн Күнзийн институт хамтран зохион байгууллаа. Тэмцээн гурван үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатны оролцсон 60 хүнээс авьяас чадвараараа шалгарсан 30 залуус дараагийн шатанд өрсөлдөж шилдэг 6 оролцогч ийнхүү гала тоглолтод оролцсон юм. Зохион байгуулагчдын зүгээс оролцогч бүрт сертификат олгож, хөгжим дуунд дуртай залуусын сонирхолд нийцсэн чихэвчийг хүн бүрт урамшуулал болгон бэлэглэжээ.
Тэмцээний бүртгэлийг 60 хүнээр хязгаарласан ч оролцох хүсэлтэй залуус маш олон байсан тул ирэх жилээс оролцогчдын тоог нэмэх талаар зохион байгуулагчид судалж үзнэ гэлээ. Мөн ирэх жил Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд соёлын чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.