Хүчингийн хэргээс болж УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түтгэлзүүлсэн Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ.
Энэ сарын 27-ны өдөр нэгэн эмэгтэй Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргажээ. Тэрээр гишүүн асан Д.Гантулга өөрийн найз Э гийн хамт өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээжээ.
Цагдаагийн байгууллагаас бүсгүйн гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажлыг явуулж байгаа аж.
Д.Гантулгын Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэг одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд прокурорын хяналтын шатанд байх хугацаанд дахин нэг эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй байгаа аж.