Монгол охин Ж.Мандхайгийн “Мандхай“ брэндийн ноолууран хувцсаар дэлхийн супер моделиуд гоёсон тухай мэдээллийг хүргэсэн билээ.
Тэгвэл Монголын томоохон ноос ноолууран үйлдвэрийн “Говь“ компани Солонгос улсад салбараа нээгээд удаагүй байгаа юм.
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч Солонгосын кино жүжигчид “Говь“ брэндийн хувцсыг сонголтоо болгожээ.
Ийнхүү Монголын хоёр ч брэнд дэлхийн оддын хувцасны чиг хандлагыг тодорхойлох болсон нь бахархууштай.