Саяхан хорих газраас сулагдаад байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэргийг О.Байгаль гэдгийг олон хүн мэдэх болов уу. Тэрбээр АНУ-д гоо сайхны чиглэлээр бүрэн мэргэшсэн, “Байгаль” салоны эзэн. Хатагтай О.Байгаль нэгэн үе загварын тайзыг чимсэн топ модель төдийгүй 1990-ээд оны залуусыг шуугиулсан “Шүтээн” зэрэг хоёр, гурван ч кинонд сайхан төрхөө үлдээж чадсан азтай эмэгтэй.
Төрийн түшээдийн арын албыг найдвартай хамгаалж байдаг хатагтай нарын уулзалтаар хамгийн сайхан биетэй эмэгтэйгээр тодорсон.Ч.Сайханбилэгийн эхнэр загвар өмсөгч Байгаль цагтаа олон залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан цуутай бүсгүй. Түүнчлэн залуу ахуй насандаа тоглосон киноны дүр одоогоос гурван жилийн өмнө цахим сайтаар тарж, МУГЖ Д.Сосорбарамд мөөмөө хөхүүлсэн хэмээн цоллуулаад ч авсан билээ.
dorgio.mn