Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар, хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна.
Хорт утаанаас холдуулж, цэвэр агаарт амрааснаар хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна гэж үзжээ. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар /0-5 нас/хамрагдахаар байна.
Энэ асуудлыг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдэхээр болжээ.
О.Гэрэл
Оллоо.mn