“Ид шид”-ийг бүтээгчид
Жил жилийн оны сүүлчийн энэ ѳдрүүдэд хүмүүс хамаг гоёлоо ѳмсѳн шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад “Лантуун дохио”- н залуус ѳвлийн ѳвгѳн, цасан охины хувцас ѳмсѳцгѳѳн Улаанбаатар хотын амьдралын түвшин хамгийн дорой айлуудаар явцгааж хэн ч бэлэг ѳгдѳггүй “шоовдор” хүүхдүүдэд зорьж очин бэлэг ѳгч баярлуулдаг. Нийгэмд гадуурхагдаж хаягдсан олон гэр бүл, хүүхдүүдийг зѳвхѳн энэ залуус л зорьж очихдоо жаахан ч атугай итгэл найдвар, хэсэгхэн хугацаанд ч болов баяр хѳѳрийг түгээхийг хичээдэг. Сүүлийн хэдэн жил хүүхдүүд тэднийг хүлээцгээж, тэдний сайн үйлсийг нийгэм даяараа дэмжин талархаж, тэд ч ѳѳрсдѳѳ ийм л үүрэгтэй хэмээн ѳѳрсдийгѳѳ итгүүлж, энэ сайн үйлсээсээ бусдад туслахын баяр гунигийг сэтгэлээсээ мэдэрч байгаа. Нийгэм даяараа бухимдал үүсгээд байгаа Монголын Тѳрийн ялзралын хажуугаар, нийгэмд шинэ үеийнхэн ирж, гэрэл гэгээ түгээж байгааг тэд л мэдрүүлж байна даа.
Залуус ингэж явахад нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь гуниг болон шингэж байгаа харууслын тухай саяхан Ч.Ганжавхлан бичсэн байсан. Жилээс жилд уруудаж буй амьдралын доройтол ядуурал, арчаагүйдээ хамаг юмаа зарж үрээд архидан согтуурч буй ядуучууд, хайр халамж огт үгүйгээс бусдад “адгуус” шиг хүчирхийлүүлж байгаа хүүхдүүд манай Монголын нийгмийн бүтээл. Бэртэгчин сэтгэлгээ, ѳчүүхэн ашиг сонирхол, адгийн шунал тачаалынхаа тѳлѳѳ мунхаглаж байгаа Монголын улстѳрчдѳѳс илүүтэйгээр энэ залуус “Ид шид”- ийг бүтээж, “Ид шидийн орoн”-ыг босгож ѳѳрсдийн чадах хэмжээндээ асуудлуудыг шийдэхийг оролдож байна. Энэ асуудлыг шийдэх үүрэгтэй НХХЯ нь “харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй” юм шиг зѳрүүдэлж, хѳрѳнгѳ санхүүг нь шийдэх боломжтой УИХ, ЗГ нь ЖДҮС аас хулгайлцгааж, юу ч хийж бүтээгээгүй атлаа Тѳрийн албан хаагчид нь бие биенээ “Оны шилдэг”- ээр шалгаруулан дарс хундагалацгааж байгаа нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн дүр тѳрх. Утаа нь гамшигийн хэмжээнд хүрээд байхад л юу ч болоогүй мэт баярлаж чаддаг монголчууд бидний муу зан.
Энэ бүхнийг гаднаас нь харж мэдэрч суухад сэтгэл давчдаад байх. Хэнийг ч буруутгаж, хэнийг ч харааж зүхэх хэрэггүй дээ. Бидний туулж ѳнгѳрүүлэх ёстой цаг хугацаа байх л даа. Цаг хугацаа биднийг хүлээдэггүйтэй адил, биднийг ч уучлахгүй.
Энэ залуусыг дэвэргэн магтаж, элдэв зүүсгэл зүүж, “Оны шилдэг”- ээр тодруулах хэрэггүй дээ. Сайн үйлс бүтээх дэврүүн хүсэл мѳрѳѳдѳл, ухамсар, ухаарлыг мѳнгѳѳр бас шагналаар хэмжиж болдоггүй юм.
Ийм залуус гарч ирж ѳѳр хоорондоо нѳхѳрлѳн, хамтдаа сайн үйлсийг энэ нийгэмд эрэл гэгээ мэт түгээж, боломжийг бидэнд мэдрүүлж байгаа нь юугаар ч хэмжих аргагүй үнэ цэнэтэй зүйл юм. Харин бид тэдний урмыг хугалахгүйгээр ѳѳр ѳѳрсѳддѳѳ байгаа боломжоороо, чин сэтгэлээсээ хийж бүтээж байгаа бүхэнд нь дэмжиж оролцоход л болно. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯР ХҮРГЭЕ, ИД ШИДИЙГ БҮТЭЭГЧ ЗАЛУУС АА. Бас ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ТА НАР ҮНЭХЭЭР МУНДАГ ЗАЛУУС ШҮҮ.
…Энэ бичвэрийг бичиж дуусах мѳчид Б.Баабарын “Бидний үеийнхэн үхэж дуусахад Монголын нийгэм шинэчлэгдэнэ” гэж хэлсэн хоржоонтой үг санаанд буугаад байх, гунигтай ч юм шиг. Гэхдээ ШИНЭ ҮЕИЙНХЭН ирж явнаа. Хүссэн ч эс хүссэн ч тэд Монголын ирээдүйг бүтээж бас авч явах болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах