Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралаараа олон нийтэд танигдаад буй дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар шинэ уран бүтээлийн ажилдаа идэвхийлэн ороод байгаа юм.
Тэд “Хосын ятга“ , “”Учирах л заяатай тавилан“ , “Монголын тал нутаг“ зэрэг дуунуудаа өлгийдөн авсан бол 2018 ондоо багтааж шинэ цомгоо гаргасан. Тэдний цомогт нийт 15 бүтээл багтсан гэнэ. Харин шинэ оны босгон дээр хос дуучид маань энэ сарын 17-ны өдөр UB palace-д “Амьдрал“ тоглолтоо амжилттай хийжээ.
Уг тоглолтын үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг “Соёлын тэргүүний ажилтан“ цол тэмдгээр энгэрээ мялаалгасан байна. Тэд “Амьдрал“ тоглолтоо үзэгчдийн хүслтээр маргааш буюу энэ сарын 19-ны өдөр дахин тоглохоор болжээ.
www.Seen.mn