Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4-н буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.
Тодруулбал 2-р сарын 8-ны Баасан гаригийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүллээ.
Ингэснээр шинийн нэгнээс шинийн дөрвөн /2019.02.05-2018,02-10/ хүртэл амрах юм.