Бүгд л ус сайн уух хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хаа сайгүй өгдөг болсон. Харин халуун буцалсан ус ууснаар ямар үр нөлөөтэй байдгийг та мэдмээр байна уу?
Энгийн тасалгааны температурт байгаа уснаас буцалсан халуун ус нь бас өөр давуу тал үр нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ танд доорх асуудлууд тулгарвал халуун ус танд туслах болно.
1 аяга Халуун ус уухын ач тус:
1. Толгойн өвдөлтийг намдаана.
2. Зогсуулж байгаа бол 1 аяга буцалсан халуун усыг бага багаар нэг дор ууж дуусгахад зогсуулахаа болино.
3. Ходоод хорсож, өвдсөн үед буцалсан ус уухад өвдөлт зовиур арилдаг.
4. Цусны эргэлтийг сайжруулж бие халуун оргиж, тайвширдаг.
5. Жин хасахад тусалдаг – Өглөөгүүр халуун ус ууж хэвшвэл жин хасахад туслана. Халуун ус нь биеийн температурыг өсгөж бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр өөх тосыг амархан задлаж илүү их калори шатаахад тусалдаг.
6. Сарын тэмдгийн өвдөлтийг багасгана – Сарын тэмдэг ирсэн үед эмэгтэйчүүдийн хэвлий, савны булчин чангарч, зангирч ойр ойрхон базлаж өвддөг. Энэ үед халуун ус ууж хэвшвэл зангирсан булчинг зөөллөж тайвшруулдаг байна.
7. Арьсны эмчилгээ болж хөгшрөлтөөс сэргийлдэг – Халуун ус байнга ууж заншсанаар таны гоо сайхныг дотроос нь тэтгэнэ. Халуун ус нь арьсны уян хатан, зөөлөн байдлыг хангаж, тэжээлээр тэтгэж, батга, нөсөө толбогүй, арьс эрүүл, цэвэрхэн байх үндсийг өгдөг.
8. Хамар, хоолой, ханиаданд тустай – Хамар битүүрч, хоолой өвдөх, ангина идэвхижих болон ханиад томуутай үед халуун ус нь эмчилгээний үр дүнтэй арга бөгөөд өвчинг намдааж хамар хоолойг онгойлгож өгдөг.
9. Хүний биеийг бүхэлд нь цэвэрлэнэ – Бидний биед таргалалт, өөх тосноос эхлээд маш их илүүдэл хог хаягдал, бохирдол агуулагдаж байдаг. Халуун усыг байнга ууж заншсанаар хоол боловсруулах тогтолцооноос эхлээд биеийг бүхэлд нь цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулж өгдөг байна. Ингэснээр дархлаа сайжирч, элдэв хорт хавдар, халдварт өвчин тусах магадлал эрс буурна. Тэр тусмаа 1 ширхэг нимбэгний зүсэмтэй халуун ус эрүүл мэндийн ундаа л гэсэн үг.
Жич: Усыг нэг л удаа буцалгаж хэрэглэвэл зохимжтой. Дахин дахин буцалгаж, халаасан ус хор болно шүү.