Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 8 буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээр амарч байхаар заасан байдаг.
Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласнаас хойш дэлхий нийт 1910 оноос эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэх болсон.
Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.