Якибой нэртэй энэ уг залуу инстаграм хуудсанд нилээдгүй алдартай болжээ. Түүний булчинлаг бие, хувцас өмсөх шаардлагагүй болтлоо битүү шивээс хийлгэсэн нь олны анхаарлыг татсах болсон байна.
Яакибой Австралийн Сидней хотод амьдардаг бөгөөд хүндийн өргөлтөөр хичээллэж, шивээс хийлгэх дуртай аж. Исламын шашинтай тэрээр үүгээрээ ихэд бахархдаг гэнэ. Харин түүнийг ислам шашинтай хэрнээ биеэрээ дүүрэн шивээстэй хэмээн олон хүн шүүмжилдэг ч үүний хариуд “Аллах бурхан миний сэтгэлийг харж чадна, гадна үзэмж чухал биш” хэмээн хариулдаг байна.
Якибой 180.000 ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин хүлэглэдэг бөгөөд бусад эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ч үнэтэйд тооцогддог учир Якибойг сошиал сүлжээнд нилээдгүй чинээлэг залуу хэмээн тодорхойлдог аж.