УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр ба нэр бүхий этгээдүүдийг их хэмжээний мөнгө бусдаас залилсан байж болзошгүй хэргээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хэрэг нээжээ.
Түүнийг 2014 оны үед Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр ажиллаж байх үедэ БНХАУ-ын “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн төслүүдийг дэмжинэ хэмээн их хэмжээний бэлэн мөнгө авсан ч амлалтандаа хүрээгүй гэж гомдол гаргасан байна.
Түүний бусдаас залилсан байж мэдэх мөнгөний дүн 10 орчим сая ам.доллар гэнэ.
С.Сарнай
sonin.mn