Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 7 хон хоног үлдлээ. Энэ жил үндэсний их баяр наадмаар тав хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.
Өнөө жил долдугаар сарын 11-ний өдөр лхагва гаригт таарч буй. Тиймээс лхагва гаригаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16-аас ажилдаа орох юм байна.