Тавантолгойн нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрлийн бичгийг дур мэдэн гаргасан асуудал тагнуул, цагдаагийн анхаарлын төвд байгаа аж. ЗТХЯ-аас хийсэн шалгалтын үр дүнд АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан нь хурлын шийдвэргүйгээр 149 ширхэг тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгуулсан тухай баримтууд цахим орчинд гарч эхэллээ.
Уг баримтыг сийрүүлвээс :
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх АТҮТ-ийн харъяа тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүд зохих хурлын шийдвэргүйгээр “Ажнай хишиг” ХХК-нд 12 ширхэг, “Мэнд транс” ХХК-нд 8 ширхэг, “Хан хүч транс” ХХК-нд 12 ширхэг, “Өсөх баян транс” ХХК-нд 19 ширхэг, “Банч транс” ХХК-нд 40 ширхэг, “Цэций цагаан луус” ХК-нд 58 ширхэгийг тус тус олгож эрх мэдэл албан тушаалаа ашигласан нь тогтоогдож арга хэмжээ авагдсан байна. Хамгийн ноцтой нь уг зөвшөөрлийг олгосон мэргэжилтнүүдийг АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан утасаар дарамтлан “Та нар одоо яагаад байгаа юм!? Хурдан бич олго!” гэх мэтээр дарамтлан олгуулсан аж.
Энэ үед Ш.Батсайхан захирал нь ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралтаа дууссан хэдий ч олон хоногоор ажлаа таслан алга болж мөн л арга хэмжээ авхуулж байжээ. АТҮТ-ийн ажил хариуцсан дарга нар ийнхүү удаа дараалан алдаа дутагдал гаргасан хэдий ч өнөөг хүртэл МАН-ын нэр далбаан дор даварч одоог хүртэл ажлаа хийсээр гэмгүй мэт гэлбэлзэн явна. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ мэт үйл явдлуудтай эрс тэмцэхээ илэрхийлсэн бөгөөд удахгүй АТҮТ-ийн удирдлагуудтай ойрын хугацаанд хариуцлага тооцох буйзаа.
Эх сурвалж: www.Tsag.mn