“Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-иас дулаан хангамжийн шугам тоноглолд хийх ээлжит засварыг 5 дугаар сарын 16-наас эхэлсэн. Засварын үеэр хуваарийн дагуу хэрэглээний халуун усыг хязгаарладаг юм.
Өнгөрсөн удаад Хан Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлаад байсан. Тэгвэл, өнөөдрөөс эхлэн дараах Барс-2, Хархорин захууд, Эрин, Номин өнөр хороололууд, 10-р хороололын замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчмын хэрэглээний халуун усыг ирэх сарын 14 хүртэл хязгаарлах ажээ.