Энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болсон. Ингэснээр одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэж нэг сая хүүхэд мөнгө авах боломжтой болж байна.
Тэгвэл зарим иргэдийн дунд өмнө хүүхдийн мөнгө авч байгаа бол хороо дүүрэгтээ дахин хүсэлт гаргаж судалгаанд хамрагдана гэсэн ойлголтын зөрүү байгааг албаныхан хэлж байна.
Харин хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгохдоо дахин судалгаа хийж, хүсэлт авахгүй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн наймдугаар сард хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн тоо тодорхой болсон байна. Сая нэг зуун дөчин мянган хүүхдийн мэдээлэл өрхийн амьжиргааны мэдээллийн санд төвлөрсөн учраас амьжиргааны түвшний 70 оноогоор тооцож мөнгө олгож эхлэх юм байна.