Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогчоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчБ.Отгонсүх, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай нарыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.