Өнгөрсөн сарын сүүлээр 10 настай хүү цахилгааны утас хүрсэн төмөр барьснаас амиа насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байхад дахин ийм харамсалтай хэрэг Налайх дүүрэгт гарчээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны 15 цагийн орчим Налайх дүүргийн 6-р хороонд байрлах амралтын газрын хойно байрладаг шонгийн модны тогтой утсанд хүүхэд цохиулж нас барлаа гэх мэдээлэл тус дүүргийн цагдаагийн газар ирсэн байна.
Хэргийг шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан ямар нэг улсын бүртгэлийн дугаарлалтгүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас баржээ. Энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.