17 настай Алисса Керсон охиныг “Наса” агентлаг Ангараг гарагт зочилах анхны хүн болоход бэлтгэж байгаа ажээ. Тэрээр 17 настай хэдий ч хэдийн нисгэгчээр бэлтгэгдсэн байна.
Гэхдээ энэ нь хангалтгүй бөгөөд охиныг 32 настайд нь буюу 2033 онд Ангараг гараг руу хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа учир энэ хугацаанд охиныг шаардлагатай бүх зүйлсд бэлтгэнэ гэж “Наса” мэдээлжээ.
Охиныг Ангараг гарагт 4 жил амьдруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ хугацаанд Алисса тус гарагт хүн төрөлхтөн амьдрах боломжтой эсэхийг судлах юм байна. Алиса 36 настайдаа Ангарагаас эргэж ирэх учир ямар нэгэн роматик харилцаанаас татгалздаг хэмээжээ.
Эх сурвалж: www.unilad.co.uk