Нийслэлийн МАН-ын бага хурал маргааш болох байсан ч хойшлогдож, энэ сарын 10-нд товлогджээ. Хурлаар намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд нар өрсөлдөнө гэсэн таамаг байгаа. Мөн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон Бага хуралд квотоор төлөөлөл орохыг эсэргүүцэж байгаа. Ингэхдээ МАН-ын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгосон төлөөлөгчөөс бүрдэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгож байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сониноос