1941 оны нэгэн өдөр Нацистууд Минскийн ойролцоо залуухан улаан армийн офицерын амийг хөнөөж байхдаа өөрсдийнхөө булшийг ухаж байснаа хэрхэн мэдэх билээ. Түүний эхнэр Marya Oktyabrskaya уг явдлаас 2 жилийн дараа нөхрийнхөө үхлийн мэдээг сонссон бөгөөд энэ нь түүний баатарлаг түүхийн эхлэл болсон юм.
Та магадгүй Marya Oktyabrskaya гэх нэр тэр болгон түүхийн номонд дээрээс олж хараад байхгүй л болов уу. Тэрээр өрийн нөхрийн хамт одоогийн Кримын хойгт төрсөн байдаг. Тэндээ 1925 онд Зөвлөлтийн армийн офицертой гэр бүл болсон түүхтэй. Энэ цаг үеэс эхлэн залуу хосууд хамтдаа хөдөө зугаалж буугаар буудаж, машин жолоодож офицер хүний эхнэрийн сурдаг бүхий л эрдмийг тэрээр сурсан хэрэг. Түүнчлэн Marya Oktyabrskaya дайны өмнөхөн эх орондоо хүчин зүтгэхээр болж сувилагчийн дамжаанд явж дүүргэсэн байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Гитлерийн арми түүний төрсөн нутагт цөмрөн орох үед тэрээр бусад хүүхэд эмэгтэйчүүдийн адил Сибирь луу дүрвэсэн байдаг. Харин нөхөр нь ард үлдэж хамгаалан тулалдсан түүхтэй.
Нүүлгэн шилжүүлэлтээс 2 жилийн дараа тэрээр нэгэн аймшигт мэдээ сонссон нь түүний нөхөр тулааны үеэр амиа алдсан явдал байлаа. Тэрээр энэ явдлаас болж маш ихэд хилэгнэсэн байдаг бөгөөд эгчдээ бичсэн захиандаа “миний дотоод сэтгэлд гал дүрэлзэж байна, заримдаа би амьсгалж ч чадахгүйгээр их уурлах юм, би удаан тэсэхгүй нь” хэмээсэн байдаг.
Үнэн хэрэгтээ өшөө авах явдал нь түүний сэтгэлийн уй гашуу, уур хилэнг тайлах ганц арга зам болсон байлаа. Тэрээр маш зоримгоор шийдэн их удирдагч Сталин руу өөрийн гараар захиа бичсэн байдаг. Уг захианд “Миний нөхөд эх орноо баатарлагаар хамгаалан тулалдаж байгаад амиа алдсан. Би тэр нацист гахайнуудаас нөхрийнхөө болон амиа алдсан бүх зөвлөлтийн иргэдийн өшөөг авахыг хүсэж байна. Би өөрт байгаа бүхнээ зарж 50,000 рубли ардын банканд тушаасан. Харин та надад энэ бүхний хариуд миний хаягаар танк илгээж тус болно уу, танкны нэр нь “тулаанч найз бүсгүй” гэх нэртэй байх ёстой” хэмээх захиа бичсэн аж.
Сталин ч түүний захиаг уншиж хариу бичсэн байдаг. Уг явдлаас удалгүй түүний Сибир дахь гэрийн үүдэнд танкны армийн цэргүүд ирж түүнийг авч явсан байдаг. Чухам юу чадахыг нь шалга хэмээн Сталин тушаасан юмсанж. Тэрээр танк жолоодож чадахаас гадна буудаж, сум цэнэглэж, гар бөмбөг шидэх гэх мэт цэргийн эрдмийг тун сайн мэдэж байсан тул хүслээр нь танк олгож тулаанд оруулсан аж.
Тэрээр эхний тулаандаа гайхамшигтай гавьяа байгуулж өөрийн танкаараа 34 Герман цэргийг хөнөөсөн байдаг. Түүний чадварыг дээд удирдлага нь өндрөөр үнэлж дэслэгч цол олгож байжээ. Тэр үеийг хүртэл Marya Oktyabrskaya ердөө 38 настай бэлэвсэн эхнэр гэдэг нэртэй л байсан юм.
Харин 1943 онд нэгэн тулаанд оролцож явахдаа танк эсэргүүцэгчид түүний танк сүйдэж багийн гишүүд харин аз болж бүгд гарч амжсан байна. Тэд гар доорхи зэвсгээр Германчуудын эсрэг баатарлагаар тулалдаж байсан боловч Marya Oktyabrskaya өөрийн танкийг орхиод явж чадалгүй засахаар танкийнхаа дэргэд очсон байдаг. Гэвч яг энэ цаг мөчид түүний дэргэд их бууны сум дэлбэрч тэрээр ухаан алдан комонд орсон түүхтэй. Тэрээр эмнэлэгт хүргэгдэж 2 сар ухааны байсны эцэст хувь тавилангийн эрхээр нөхрийнхөө араас явсан юм. Түүнийг хожим Зөвлөлтийн цэргийн дээд одон болох ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан байдаг.