“Шарк танк“ нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням 253 сая төгрөгийн төслөө амжилттай танилцуулж шаркуудаас хөрөнгө оруулалт авахаар болсон билээ.
Тэгвэл нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г. Дашням энэхүү хөрөнгө оруулалтын тусламжтайгаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байраа сайжруулах боломжтой болсон юм. Шаркууд ч хөрөнгө оруулалтаа дэмий хүнд өгөөгүй гэдэг нь өнөөдөр тодорхой болжээ.
Учир нь Г.Дашням “Дугуйн зам“ дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ“ бий болгох “UB Bike“ төслийн сонгон шалгаруулалтанд тэнцэж өнөөдрийн байдлаар дугуйнуудаа үйлдвэрлэж дуусчээ. Энэ онд 43 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах юм байна. Дашрамд дурьдхад Г.Дашням ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй бөгөөд сурагч байхдаа “Залуу техникчид“-ийн дугуйланд явдаг байжээ. Түүний хамгийн анхны бүтээл цахилгаан дугуй аж.
www.Seen.mn