Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж 360 саяын үнэтэй “Lexus 570“ унаа хөлөглөх болсон нь олон хүний бухимдлыг төрүүлээд байсан билээ.

Монголд импортоор орж ирээд 10 ч хоноогүй уг машиныг Ц.Нямдорж сайд унадаг болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Ц.Нямдорж сайдыг жипээ зараад, төсөвт мөнгийг нь оруулаарай гэж хэлсэн. Энэ асуудал шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Өөрөө энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэж байна” хэмээн тодотгон хэлсэн удаатай.

Энэ мэт нилээд шүүмжлэл дагуулаад байсан Ц.Нямдорж сайдын албаны унаа гэх “Lexus 570“-ыг зарахаар болсон бололтой. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсад оруулж ирсэн “LX-570“ маркийн автомашиныг 360 сая төгрөгөөс эхлэн худалдах нээлттэй дуудлага худалдааны зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн байжээ.

 

www.Seen.mn