Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
улс төр,

Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

нийтлэсэн Site Default8 сар 21, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
songuul-1

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвшилцөх ажлын хэсгийн саналыг эрх баригч намын гишүүд өнгөрсөн долоо хоногийн турш хэлэлцсэн ч ямар нэг шийдэлд хүрсэн нь үгүй. Тодорхой хэдэн санал тойрон хэлэлцэж байгаа ч тэрийг нь ингээд шийдчихлээ гээд хэлэх зүйлгүй сууна. УИХ дахь олонхын бүлгийн дарга нь “Эцсийн шийдвэр гараагүй, бид ярилцаж байгаа, зөвшилцлийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн тайлбар хийсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн баталсан хуваариас харахад маргааш, нөгөөдрөөс байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр байгаа.

Тасралтгүй үргэлжлэх учиртай уг хэлэлцүүлгийг зөвшилцөх нэрээр гацаагаад буй хэдхэн асуудлын нэг нь УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар явуулах тухай заалтыг Үндсэн хуульд тусгахыг тулгаж буй Ерөнхийлөгчийн санал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг УИХ-ын түвшинд албан ёсоор эхлүүлэхээс урьтаж ирэх жилийн сонгуулийг улс-нэг тойрог буюу цэвэр мажоритар тогтолцоогоор явуулах санаагаа цухуйлгасан эрх баригчдын хувьд холимог хувилбарыг сонгоод зогсохгүй, түүнийгээ Үндсэн хуульд зооно гэдэг нь өөрсдөдөө унах нүхээ ухсанаас ялгаагүй хэрэг.

Өөрөөр хэлбэл, эхлээд дараагийн сонгуулийг ямар хувилбараар явуулбал үнэмлэхүй биш юм гэхэд олонхын байр сууриа хадгалж үлдэх вэ гэсэн бодол МАН-ынхныг зовоож байгаа. Ийм явцуу бодол өдгөө л Ардын намынхныг зовоож буй болохоос биш үе үеийн эрх баригчдыг сонгуулийн өмнө тарчилгаж ирсэн. Тиймээс ч тэд сонгууль бүрийн өмнө хуулийг нь хөнддөг түүхтэй. Ямар сайндаа л 62 гишүүн гарын үсгээ зурсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээн тусгах билээ.

Гэхдээ тэд “УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно” гэхээс өөрөөр үг, өгүүлбэр төсөлдөө оруулаагүй. Уг нь “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” хэмээх заалт Үндсэн хуулийн 21.4-т бий. “Тогтолцоо” гэдэг үг нэмснийг эс тооцвол бараг ялгаагүй гэсэн үг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөлд “УИХ нэг танхимтай, 108 гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэх заалт байгаа.

Нэг талаас Д.Лүндээжанцан нарын гишүүн сонгуулийг тогтолцоог Үндсэн хуульдаа хатуу заадаг жишиг олон улсад байхгүй хэмээн тайлбарлаж буй нь худлаа биш. Үнэхээр ч өдгөө 34 улс Үндсэн хуулиараа сонгуулийн тогтолцооны талаарх зарим зохицуулалтыг тогтоосноос ердөө долоо нь л холимог хувилбарыг нэр цохон баталсан байх аж. Нөгөө талаас АН, МАН гэлтгүй үе үеийн улстөрчид дөрвөн жил тутам Сонгуулийн хуулиар оролдож, өөрсдөдөө ашигтай хувилбар баталж, “тоглосон” нь Ерөнхийлөгчийг ийм санал дэвшүүлэхэд хүргэсэн. 

Тэгээд ч хууль тогтоох байгууллагад олон намын төлөөлөл сонгогдож, нэг намын хэт давамгайллыг бууруулах ач холбогдлыг нь судлаачид, улстөрчид үнэлдэг. Гэвч өнөөдөр зөвшицөж байгаа ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг МАН дангаараа ч баталчих боломжтой. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонх бүхий парламентын батлах гэж буй нэмэлт, өөрчлөлтөөс сонгуулийн тогтолцоотой холбоотой гайхам үр дүн хүлээгээд хэрэггүй л болов уу. Тиймээс ядаж л МАН-ынхны найдвар тавиад буй мажоритар тогтолцооны аль дөнгүүр хувилбараар сонгууль зохион байгуулах чиглэлд бүгдээрээ шахалт үзүүлж болох юм.

Тухайлбал, наад зах нь тойргийн хуваарилалтыг оновчтой хийчих хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын 76 гишүүний 28-ыг нь нийслэлээс сонгосон. Хүн амынх нь талаас илүү нь оршин суудаг, сая хол давсан иргэнтэй нийслэлээс сонгогдсон гишүүд хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүний ердөө гуравны нэгтэй тэнцэх хэсгийг бүрдүүлж байгаа хэрэг. 1992 онд одоогийн Үндсэн хуулийг баталж байхад УИХ-ын нэг гишүүн 28.3 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо энэ тоо 42.6 мянга болж нэмэгдсэн тул парламентын гишүүдийн тоог 108 болгох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Тэгвэл нийслэлээс сонгогдсон нэг гишүүний төлөөлөх иргэний тоо 42.6 мянгаас хавьгүй нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ хэрээр тэдний зүй бус нөлөөлөлд автах эрсдэл нэмэгдэнэ. 

Үнэндээ 2016 оны сонгуулиар Улаанбаатараас 28 гишүүн сонгогдсон нь хамгийн өндөр тоо юм билээ. Үүний өмнөх сонгуулийг холимог хувилбараар явуулж, 48 гишүүнийг тойргоос мажоритар тогтолцоогоор сонгоход 14-ийг нь нийслэлээс тодруулсан байдаг. Энэ бол тойргоос сонгосон гишүүдийн дунд Улаанбаатарын төлөөлөл гуравны нэгд нь ч хүрэхгүй үзүүлэлт. Тэгж яривал Улаанбаатарын дүүрэг, хороод социализм нэвт шингэсэн нэршлээсээ салаагүй байх үе буюу 1992 оноос хойш 2008 оныг хүртэл мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах бүртээ нийслэлд ердөө 18 гишүүний квот олгож ирсэн байх аж.

10 гаруй жилийн өмнө 18 гишүүний квот авдаг байсан нийслэл одоо 28 хүн УИХ-д оруулж байна гэж тайлбар тавих хэрэггүй л болов уу. Өнгөрсөн сонгуулиар АН, МАН-ын аль алинд нь тойргийн төлөөх цусгүй тулаан өрнөснийг мартах учиргүй. Үнэндээ тэрний хүчинд, хоёр “том” намын нийслэлийн хорооныхны лоббины ачаар Улаанбаатараас УИХ-д 28 гишүүн орох эрхтэй болсон. Угтаа ингэх учиргүй юм. Тухайн үеийн эрх баригч хүчин АН-ын УИХ дахь бүлгийг удирдаж байсан нөлөөгөө ашиглан, улайм цайм лоббидож, их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн сонгуулийн мандатыг нэмсэн шиг явдал давтагдах учиргүй. 

Дахин хэн нэгэн улстөрч, бүлэглэл намын тухайн үеийн удирдлагад ойр, нөлөөгөө ашиглах, магадгүй мөнгө, бусад хүчин зүйлийн тусламжтайгаар мандатын тоог тогтоодог баймааргүй. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцооноос салж ядан байгаа өнөөгийн нөхцөлд МАН-ынхан ядаж мандатын тоог нь бодитой тогтоох нь бодлого байхаас бус, лоббигоор шийдэгдэх ёсгүй. 

Энэ нь бодлого болж гэмээнэ улс-нэг тойрог гэх хувилбар зүтгүүлээд байгаагийн зорилгод бага ч болов дөхнө. Төсвийн хөрөнгийг тойрог руугаа, тал тал тийш нь татаж, тарамдаж хаядаг нь багасна. Алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг жил бүр их засварт оруулж байхаар нийслэлд нэг сургууль нэмээд барьчих боломж бүрдэнэ. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдөж буй аль аль төсөлд тусгасан орон нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, хот, нийслэлийн статусыг тодорхой хуульчилж чадвал Улаанбаатараас үүдэлтэй ч улсынх болчихсон олон асуудал шийдэгдэнэ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа Үндсэн хуулийн заалтаас болоод нийслэл хөгжихгүй, урагшлахгүй байна гээд сууж байвал хэнд гомдоно гэж.

734
Өмнөх

Д.Эрдэнэбат: Ард нийтийн санал асуулга хийх тухай УИХ-ын даргад итгэхээс өөр аргагүй

8 сар 20, 2019
Дараах

Засгийн газрын “гуйлгачин”

8 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт