Өмнөд Солонгосд нэр цэвэр гэдгээрээ олон нийтийн хүндлэлийг хүлээсэн “Шударга ёс“ намын гишүүн Ро Хой Чан өчигдөр өглөө амиа хорлосон билээ.
Тэрээр өөрийн амьдардаг орон сууцны 17 давхраас үсэрч амиа егүүтгэсэн юм. Ро Хой Чан нас бархын өмнө зурвас бичиж үлдээсэн бөгөөд энэхүү захидалд: “Ро Хой Чан миний бие 2013 онд Druking гэх улс төрийн блогоос 40 сая вон хүлээн авсан минь үнэн. Энэ алдаанд ямар ч шийтгэл оногдуулсан хангалтгүй учир би өөрийн биеэр хариуцлагаа хүлээж байна. Би “Шударга ёс“ намын нэр хүндийг унагаад зогсохгүй намын дарга, гишүүдийнхээ итгэлийг алдсан. Үүндээ маш ихээр харамсаж, ичиж байна. Бүх ард түмнээсээ уучлал хүсье. Бүх бурууг би өөрөө хүлээх учир надаас хойш “Шударга ёс“ намыг дэмжиж явахыг чин сэтгэлээсээ хүсэж байна“ гэжээ
www.Seen.mn