Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.38₮
  • Евро
    3797.58₮
  • Японы иен
    26.6₮
  • Швейцар франк
    3821.85₮
  • Шведийн крон
    340.62₮
  • Английн фунт
    4324.74₮
  • Болгарын лев
    1941.32₮
  • Унгарын форинт
    9.73₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.65₮
  • Хонгконг доллар
    449.51₮
  • ОХУ-ын рубль
    45.69₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    512₮
  • БНСУ-ын вон
    2.69₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2573.23₮
  • Австралийн доллар
    2361.23₮
  • Чех крон
    159.44₮
  • Тайван доллар
    115.56₮
  • Тайланд бат
    102.44₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    789.83₮
  • Сингапур доллар
    2639.37₮
  • АНЭУ-ын дирхам
    960.54₮
  • Кувейт динар
    11508.21₮
  • Шинэ Зеланд доллар
    2191.74₮
  • Данийн крон
    509.97₮
  • Польшийн злот
    809.82₮
  • Украйны гривн
    96₮
  • Норвегийн крон
    334.51₮
  • Непалын рупи
    26.67₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.46₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6842782.1₮
  • Мөнгө /унцаар/
    78880.33₮
  • Зээлжих тусгай эрх
    4732.92₮
Хот,

Нийслэлийн 380 жилийн ойгоор төв талбайгаас тусгай зориулалтын сансарын бөмбөлөг хөөргөнө

нийтлэсэн Site Default9 сар 25, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
huurgunu

Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.

“Уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансарын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх юм. Сансрын бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх ухааны томоохон даалгаврыг биелүүлнэ. Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болж байгаа. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон Улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөх юм” хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

Энэхүү уралдаан нь сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна сансар судлал, сансарын биенесийн чиглэл рүү хүүхдүүдийг татан оролцуулах гээд олон давуу талтай юм. Уралдаанд ирүүлэх бүтээлийг есдүгээр сарын 25-аас ирэх аравдугаар сарын 14 хүртэл хүлээн авах аж. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны хүүхдүүд гурван хүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүтээл сэдэв, зохиомж чөлөөтэй
  • Бүтээлийн хийх материалын төрөл заахгүй
  • Сурагчид бүтээлч сэтгэлгээгээр хийсэн байх
  • Өөрсдийн бүтээлээ яагаад сансарт хөөрөх ёстой талаар тодорхойлсон, бүтээлийн утга санааг тайлбарласан 250-с доошгүй үгтэй тодорхойлолтын хамт ирүүлэх
  • 20 см.куб хэмжээтэй хайрцаг дотор багтах
  • 1000 граммаас ихгүй жинтэй байх
  • Бүтээл нэмэлт баттерей, түлш гэх мэт зүйл хэрэглэдэг бол тэднийг 1000 гр болон 20 см.куб дотор оруулан тооцсон байх
  • Бүтээлийг хавтгай талбай дээр суурилуулах боломжтой байх

Уралдааны нэгдүгээр байр 3.000.000, хоёрдугаар байр 2.000.000, гуравдугаар байр 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналтай.

486
Өмнөх

Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана

9 сар 24, 2019
Дараах

Нийслэлд 26 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж шинээр ашиглалтад ороод байна

9 сар 25, 2019

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй
large-6413046e522df447f994ff11
Онцлох, Хот,

Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 7 өдөр

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 7 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 7 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 7 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт